Н.Энхбаяр нэр төрөө 100 саяар үнэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар бие биеийнхээ булхайг дэлгэж хэсэг гүйлдсэн.
Энэ нь сүүлдээ даамжирч, Н.Энхбаярын гэх хэсэг хүмүүс Улсын мөрдөн байцаах газраас эхлээд, төрийн ордны гадаа хүртэл жагсаал хийх болсон. Харин АТГ-т Н.Энхбаярын хүү Батшугарыг шалгаж эхэлсэн тухай баттай мэдээлэл гараад байгаа.
Үүнээс өмнө Н.Энхбаярын туслахыг барьж, хориод шуугиан дэгдээж байлаа.
Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн сард гомдол гаргаж ХЗДХ-ын сайд Ц.Нямдоржоос 100 сая төгрөг нэхэмжилсэн гэнэ. Н.Энхбаяр эрүүгийн хэрэгт шалгагдаагүй байхад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж худал мэдээлэл тарааж, нэр төрд халдсан гэж үзэж байгаа гэнэ.
Д.Баатар
URL:













