Ерөнхийлөгч ямар дайнд бэлдээд байна вэ
-Хааны суудал халаатай, эзний суудал ээлжтэй гэдэг-
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томоохон дайнд бэлдээд байх шиг байна. Тэрбээр долоон сар удирдлагагүй явсан АТГ-ын дарга нарыг ганцхан өдрийн дотор ногоон гэрлээр томилсон. Ерөнхийл өгчийн санал болгосонН.Ганболд, Б.Хурц хоёрыг УИХ-ын Байнгын хорооны чуулганаар торох зүйлгүй дэмжсэн билээ.
Харин ажлаа аваад сар ч болоогүй АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар энэ байгууллагыг үндсээр нь цэвэрлэж эхэлсэн. Энэхүү халаа сэлгээний шуургыг зөв гэх нэг хэсэг байгаа ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг УИХ-ын “их” сонгуулийн өмнөх тулаанд бэлдэж буй эхлэл гэж үзэх хүмүүс ч байна. Хэрэв энэ таамаглал үнэн бол Ерөнхийлөгч “их дайнд” нэлээд эртнээс бэлдэж эхэлсэн бололтой.
Ерөнхийлөгч өөрийнН.Ганболд, Б.Хурц хоёрыг УИХ-ын Байнгын хорооны чуулганаар торох зүйлгүй дэмжсэн билээ. Харин ажлаа аваад сар ч болоогүй АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар энэ байгууллагыг үндсээр нь цэвэрлэж эхэлсэн. Энэхүү халаа сэлгээний шуургыг зөв гэх нэг хэсэг байгаа ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг УИХ-ын “их” сонгуулийн өмнөх тулаанд бэлдэж буй эхлэл гэж үзэх хүмүүс ч байна.
Хэрэв энэ таамаглал үнэн бол Ерөнхийлөгч “их дайнд” нэлээд эртнээс бэлдэж эхэлсэн бололтой. Ерөнхийлөгч өөрийнЕрөнхийлөгч Германд хоригдож байсан Б.Хурцыг өөрийн биеэр авч ирсэн гэдэг. Тэгвэл Б.Хурц Ерөнхийл өгчийн дайны төлөвл өг өөг боловсруулж, өрөө төлж байгаа нь энэ бололтой. Харин АТГ-т явагдаж буй халаа сэлгээ Ерөнхийлөгчийг ямар нэгэн дайнд бэлдээд байна уу гэх айдас, хардлагыг олон нийтэд төрүүлэх болов.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэгэн цагт Монголын “хаан” байлаа. Энэ нь Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн хорхойг хөдөлгөв үү гэмээр авир үе үе цухалзах болов. Тэрбээр саяхан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ “…
Цагдаад хэлтсийн даргаас дээш, шүүх, прокурорт түүнтэй адилтгах албанаас дээш албан тушаал хашиж ирсэн, магадгүй 20-иос дээш жил ажилласан хүмүүсийг нарийн мэргэжлийн шалгалтад (аттестатчилал гэж ярьдаг) оруулъя. Хөрөнгө орлогыг нь нарийвчлан бүртгэе. Тайлбар танилцуулга авъя.
Сард, жилд олдог орлогыг ньтогтооё. Дундаж гаргая. Манай жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогын дунджаас орлого нь давж байвал, тэр нь хууль ёсных бол, тийм хүнд хувийн бизнесээ хийхийг зөвлөж, төрийн ажил албанаас нь чөлөөлье. Хууль бус бол шийтгэл хүлээлгэе…” хэмээн онцолсон нь ихэд содон сонстож билээ.
Товчхондоо шүүх, прокурорын эрх мэдлийг гартаа авсан Ц.Элбэгдорж Ерөнхийл өгч одоо АТГ-ыг атгаж байна. Үүний тулд АТГ-ын албан тушаалтнуудыг даргаас нь эхлээд цэвэрлэгч хүртэл нь сольж чадлаа. Одоо өөрт огт харъяалалгүй Ерөнхий сайтын эрх мэдэлд байдаг цагдааг гартаа оруулна гэж сонсогдов. Ингэснээр Ц.Элбэгдорж яг л Н.Энхбаяр шиг хэн ч халдаж зүрхлэхгүй “хаан” болж байх шиг.
Гэхдээ хааны суудал халаатай, эзний суудал ээлжтэй гэдэг. “Хаан” байсан хүн “харц” болохоороо яаж ардуудад дэвслүүлдгийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр харин ч нэг харуулж байгаа. Магадг үй Ц.Элбэгдоржийг Н.Энхбаяр шиг хувь дайрах ч юм билүү, хэн мэдлээ. Тиймээс эрхэм Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн байлдааныбэлэн байдалд орохын өмнөх энэ эцэс төгсг өлгүй шунал хүсэл нь сайны ёр уу, муугийн ёр уу харах л үлдлээ. Ерөнхийлөгч ямар дайнд бэлдээд байна вэ
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL:




