Т.Аюурсайхан: С.Баярцогтын оффшор данстай холбоотой шинэ нотлох баримт тогтоосон

779
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан.
Тэрээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ:  ”Оффшорын эсрэг” хуульд зөвхөн улстөрчид биш, тэдний хамаарал бүхий этгээд буюу гэр бүл, үр хүүхэд, ах дүү, ашгийн төлөө нэгдсэн бусад этгээдийг хамруулсан маань үр дүнгээ өгч байна. Түүнчлэн Оффшор бүсийн жагсаалтад Швейцар, Сингапур, Хонконг зэрэг улсуудыг нэмж оруулж, тэдгээр улсыг жагсаалтаас хасах гэсэн санаархлыг тухай бүрт нь таслан зогсоосон хүчин зүтгэлийн маань үр дүн гарч байна. “Хууль өмнөх оффшорчдыг өршөөсөн” гэдэг мэдээлэл ташаа байсан нь С.Баярцогтын жишээн дээр нотлогдож байна. С.Баярцогтын оффшор данстай холбоотой шинэ нотлох баримт тогтоосон байна.
Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85 сая 933 мянга 63 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74 сая 993 мянга 452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн байна. Сэжигтэй гүйлгээг шалгаж байгаагаа АТГ-аас мэдэгдсэн” хэмээн хэллээ.
 

URL:

Сэтгэгдэл бичих