Аделийн “21″ цомог тэргүүлсээр байна
Дуучин Аделийн гаргасан сүүлийн цомог “21″ он гарахаас хэдхэн сарын өмнө худалдаанд гарсан ч шилдэг цомгийн нэгдүгээр байрт давхисаар байна.
Өнгөрөгч ням гарагт БиБиСи агентлагийн шилдэг дууны жагсаалтад түүний “Rolling in the deep” дуу шалгарсан нь цомгийн борлуулалт, худалдаалалтад маш ихээр нөлөөлсөн байна. Тэрбээр шинэ жилийн үдэш “БиБиСи” 1 шоу нэвтрүүлгийн “Royal Albert Hall” концертод оролцжээ.
Дуучныг тайзан дээр гарах үед цугласан бүх хүмүүс алга ташин, халуун дотноор хүлээж авчээ. 23 настай залуухан дуучин он гарахаас өмнө хоёр цомгийг шүтэн бишрэгчдийнхээ гар дээр тавихаар их хөдөлмөрлөсөн аж.
Түүнийх нь үр шим гарч, хоёулаа борлуулалтаараа дээд амжилтыг тогтоожээ. Ямар ч гэсэн залуу дуучин хоолойн хүнд өвчний ард гарч, тэсвэрлэж чадсанаараа урлагийн төлөө төрсөн хүн, ямар чадвартай дуучин бэ гэдгээ харуулж чадсан хэмээн барууны сайтуудаар мэдээлж байсан юм.
Б.Зол
URL:













