Хятадад үймээн дэгдэв

Хятадын Нинся Хуйн Өөртөө засах орны Таошан тосгонд цагдаа нарын эсрэг лалын шашинт хүй үндэстнүүд үймээн дэгдээжээ. Уг хэрэг Хаш хотоос холгүй орших тосгонд өнгөрсөн баасан гаригт өрнөжээ. Лалын шашинтуудын хуучирсан сүмийг нутгийн захиргаа нураах даалгавар өгсөн нь тэдний эгдүүцлийг хүргэсэн аж. Мөн хууль бус бичиг баримтаар үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн үзжээ.Барилгыг нурааж буй ажилчдыг хамгаалахаар цагдаагийн мянга гаруй хүчин үүрэг гүйцэтгэж буй аж.

Тэднийг иргэд хүчтэй эсэргүүцэж иргэдийг тараахыг оролдож буй хуулийнхны эсрэг чулуу, мод шидэлжээ. Цагдаа нар ч иргэд рүү нулимс асгаруулагч цацаж, гав, бороохой ашигласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр мөргөлдөөнд дөрвөн иргэн амь үрэгджээ. Түүнчлэн 50 гаруй иргэн шархдсан байна. Эрх баригчид мөргөлдөөний үеэр сүйдтэй зүйл болоогүй хэмээж байгаа нь үүнийг нуун дарахыг санаархаж буйг илтгэх аж.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих