Автобусны үнэ нэмэгдэхгүй
Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор нийтийн тээврийн автобусны зорчих тасалбарын үнэнд өөрчлөлт орох эсэх талаар иргэдэд эргэлзээ төрөөд эхэллээ. Учир нь микро автобусны үнэ өчигдрөөс 100 төгрөгөөр нэмэгдлээ. Харин том оврын нийтийн тээврийн автобусны үнэ нэмэгдэхгүй гэсэн тооцооллыг нийслэлийн засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд гаргасан байна. Ямар ч байсан нийтийн тээврийн үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хариуллаа. Түүнчлэн микроавтобус болон таксины үнийг хянах ямар ч боломжгүй гэнэ.
Г. Туяа
URL:




