Хоолондоо өдөрт 2-3 хумс сармис хэрэглээрэй
Ханиад томуугийн дэгдэлт их байгаа энэ үед бага насны хүүхдүүд болон өөрийгөө халдвараас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөгөөг Эрүүл мэндийн яамнаас өгч байна.
- Сода, давс, царвангийн уусмалаар хоолойгоо зайлах
- Хамарт сармисны тосон ханд, Оксолины тос түрхэх
- Гараа тогтмол савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
- Хоолондоо өдөрт 2-3 хумс сармисыг хэрэглэх
- Амин дэмээр баялаг чацаргана, аарц, аньсны шүүсийг халуунаар уух
- Дархлаа сайжруулах цэгэн иллэг хийх
- Хүүхдийг дулаан байлгах
- Нярай хүүхдийг хэт бэгнэж, чанга өлгийдөхгүй байх, эхийн сүүгээр хооллох
- Хүүхдийг үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар авч явахгүй байх
- Гэртээ тогтмол цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Амин дэмээр баялаг халуун хоол идэх
URL:








![168l4uheimlclmd6d4ne64iqi92365932762015-05-25-12-38[www.urlag_.mn]_](https://www.fact.mn/wp-content/uploads/2015/05/168l4uheimlclmd6d4ne64iqi92365932762015-05-25-12-38www.urlag_.mn_-205x125.jpg)




