Р.Фрийдланд манай улсын төсвөөс хоёр дахин их орлоготой

Канадын хүн амын нэг хувийг толгой баячууд эзэлдэг гэнэ. Тэдний тоонд Оюутолгойн хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Р.Фрийдланд багтдаг аж. Дээрх баячуудын тоонд орж буй хүмүүс дор хаяж сард 169 мянган ам.долларын орлоготой байдаг ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Р.Фрийдланд 10.3 сая ам.долларын орлоготой учраас Канадын хамгийн өндөр орлоготой 100 захирлын тоонд орсон  байна. Өөрөөр хэлбэл энэ хүний орлого манай улсын төсвөөс хоёр дахин их байгаа юм. Манай энэ жилийн төлөв 6.3 их наяд төгрөг шүү дээ. Үүнийг өнөөдрийн долларын ханшаар бодвол 4.4 сая доллар болж байгаа юм. Сонирхуулахад тус жагсаалтын 100 дугаарт орсон захирал жилийн 3.9 саяын орлоготой хүн байжээ. Түүнчлэн эдгээр хүмүүс тус улсын хамгийн их татвар төлөгчид аж.

Б.Сандагдорж


URL:

Сэтгэгдэл бичих