УИХ-ын гишүүн С.Бямбацогт АН-ын хурлыг “ ТАГНУУЛДСАН НЬ”
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан нэлээд ширүүхэн уур амьсгалтай боллоо. Тус намынхан хурлаа хаахын өмнө ҮЗХ-ны гишүүд саналаа хэлээд хатуухан үгс чулуудаж байх үеэр МАН-аас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт хурлын танхим дотор орж ирэн Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын уур амьсгалыг “тандав”. Түүний энэ байдлыг харсан Ардчилсан намын дарга хурлын индэр дээрээс “Тэр өөр намын гишүүн хурлын зааланд байна. Түүнийг гаргаарай” хэмээн нэлээд зандрангуй хэлэв.
URL:













