Хүнсний бүтээгдэхүүний үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдлээ
.Хонины ястай мах 4500 бол цул нь 5500 төгрөг. Харин үхрийн ястай мах 5300 бол цул нь 5600, адууны мах ястай нь 4500, цул нь 4700, ямааны мах ястай нь 4000, цул нь 4500 төгрөг байлаа. Түүнчлэн захын зарим лангуу өчигдөр амарсан аж.
Валютын ханш болон шатахууны үнэтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон гэсэн мэдээлэл байгаа билээ. Тиймээс манай сонины сурвалжлах хэсэг хүнсний томоохон худалдааны төвүүдээр өчигдөр явж үнэ ханшид хэрхэн өөрчлөлт орсон талаар сонирхлоо. Хамгийн түрүүнд “Дэнжийн 1000″ захаар орсон юм. Захын доторх талбайд хүний хөл хөдөлгөөн харьцангуй бага байлаа.
Цөөн тооны машин дээр хөлдсөн гулууз харагдана. Хажуугаар хаа нэгтэй хойшоо, хойшоо гэх тэрэгчдийн дуунаас өөр чимээ бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь өглөө 05:00 цагт хөдөө, орон нутгаас ченжүүд орж ирж махны нийлүүлэлт эрт болдог аж. Үдээс хойшдоо махны нийлүүлэлт байдаггүй болохоор хүний хөл хөдөлгөөн харьцангуй бага юм байна.
Ингээд хамгийн түрүүнд махны лангуугаар оров. Хонины ястай мах 4500 бол цул нь 5500 төгрөг. Харин үхрийн ястай мах 5300, цул нь 5600, адууны мах ястай нь 4500, цул нь 4700, ямааны мах ястай нь 4000, цул нь 4500 төгрөг байлаа. Түүнчлэн захын зарим лангуу өчигдөр амарсан аж. Учир нь зарим өглөө махны нийлүүлэлт бага байгаа болохоор ийнхүү амардаг хэмээн худалдагч эмэгтэй ярилаа.
Мөн энэ сарын 15-наас нөөцийн мах худалдаан гарахаар аяндаа махны үнэ буурна. Энэ бол түр зуурын үнийн хөөрөгдөл гэлээ. Дараа нь ногооны лан¬гуугаар оров. Тодруулбал, хятад төмс 800, голланд төмс 950, монгол ургацын төмс 1000 төгрөг байлаа. Харин сонгино 1000, лууван 900, байцаа 1100 төгрөгөөр худалдаж байгаа аж. Үнийн талаар худалдагчаас тодруулахад “Он гараад иргэдийн худалдан авах чадвар мууддаг.
Учир нь шинэ жилийн баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэдэг болохоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ нөөцөлж авах нь их байдаг” гэлээ. Харин шатахууны үнэ болон валютын ханшийн өөрчлөлтөөс үүдэлтэй зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ үүнийг нэмсэн талаар лавлахад “Шатахуун шиг 200-300 төгрөгөөр нэмээгүй. Зарим ногооны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байгаа.
Угаасаа иргэдийн худалдан авах чадвар муудсан үед бүтээгдэхүүнийхээ үнэд өөрчлөлт оруулахыг бодоогүй. Мэдээж шатахууны үнэ арай ч ийм үнэтэй болохгүй байлгүй дээ. Буураад хуучин үнэдээ очих байх. Миний хувьд шатахууны үнийн нэмэгдэлд ам.долларын ханш нөлөөлсөн гэж бодохгүй байгаа. Учир нь 2009 онд ам.долларын ханш 1700 гаруй төгрөг болсон.
Монголбанкны валютын сан хоосон гэх мэт таагүй зүйл зөндөө байсан. Тэр үед дэлхий нийтээр эдийн засгийн хямрал болж, мөнгөтэй хүн цөөхөн байсан шүү дээ. Тиймээс энэхүү үнийн хөөрөгдлийг шатахуун түгээх станцууд өөрсдөө бий болгож байгаа” гэсэн хариултыг худалдагч эмэгтэй өглөө.Түүний дараа гурилын лангуугаар орж, үнийг нь сонирхов.
Алтан тариан савлагаатай дээдийн дээд гурил килограмм нь 1100, хоёрдугаар зэрэг нь 950 төгрөг байлаа. Харин оросын дээд гурил 1000 байсан бол хятадын дээд гурил 900 төгрөг байв. Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 50-100 төгрөгөөр нэмсэн ажээ.
Үнийн талаар тодруулахад ”Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ. Өндәр настай хөгжлийн бэршээлтэй хүмүүст төрөөс сая төгрөг олгоно. Шатахууны үнэ нэмэгдсэн зэргээс улбаалан бүтээгдэхүүнээ 50-100 төгрөгөөр нэмсэн” гэдгээ худалдагч нь дуулгалаа. Харин цагаан будаа 1700, элсэн чихэр 1750 төтрөгөөр худалдаж байгаа
аж.
Дараа нь “Нарантуул” зах хоёроор оров. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь “Дэнжийн 1000″ захынхтай адил байлаа.
Махны үнэ удахгүй буурна
Сүүлийн үед махны үнэ өсч байнга өсч байгаа. Энэ талаар “Дэнжийн 1000″ захын ченж Л.Цолмонбаатараас тодрууллаа.
-Ойрд махны нийлүүлэлт хэр байна вэ?
-Бага байгаа. Цөөн тонноор орж ирcэн мах нь өглөө эрт дуусчихдаг. Тиймээс махны үнэ сүүлийн үед жаахан өсөх хандлагатай байгаа байх.
-Цаашид махны үнэ буурах болов уу?
-Буурна. Энэ сарын 15-наас нөөцийн мах худалдаанд гарна. Зах зээлийн үнээс харьцангуй хямдаар худалдана гэсэн. Тэгэхээр махны үнэ аяндаа буурна.
-Хөдөө, орон нутгаас махны нийлүүлэлт хэр байна вэ?
-Зүүн аймгуудаас мах их орж ирдэг. Баруун аймгаас цөөн тонноор орж ирж байгаа. Гэхдээ тогтмол биш. Алслагдсан болохоор тэр байх.
-Шатахууны үнэ махны үнэд хэр нөлөөлж байна вэ?
-Нөлөөлнө. Орон нутгаас махыг авчрахын тулд шатахуун хэрэглэдэг биз дээ. Тэгэхээр шатахууны үнийн хөөрөгдөлтэй холбогдуулаад малчид малаа өндөр үнээр үнэлэхийг үгүйсгэхгүй.
-Та махаа ихэвчлэн хаанаас очиж авдаг вэ?
-Булган, Төв аймгаас ихэвчлэн авдаг. Малчид малаа худалддаг өөрийн гэсэн ченжүүдтэй байдаг. Хэрвээ энэ хоёр аймгаас өөр газарт очих юм бол надад мах олдохгүй.
Б.Пүрэв
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL:




