Нийлэг уутны хэрэглээ, импортыг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянаж байна

361

Гялгар уутыг хилээр оруулж ирэх, худалдаа, үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 189-р тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Хуулийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байцаагч нар газар дээр нь хянан ажиллаж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж байна.

Өглөөний 09.30 цагийн орчим нийслэлийн долоон буудалд орших “Тайж”, “Хөвсгөл” зэрэг хүнсний дэлгүүрээр ороход, худалдагч нар “Гялгар уут хэрэглэхийг хориглосныг мэдэж байгаа. Харин гялгар уутыг юугаар орлуулахаа л сайн ойлгохгүй байна” хэмээж байв. Үүнээс гялгар уутны оронд юу хэрэглэх, нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар нарийн мэдлэггүй байгаа нь харагдаж байна. Засгийн газрын тогтоолд, 0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон.

Тодруулбал

Гэхдээ хогийн уут болон хувь хүний хэрэглэж буй гялгар уут, мөн үйлдвэрлэлийн савлагаатай, хүнсний зориулалтаар ашигладаг гялгар уутыг хориглоогүй. Гол нь хогийн уут нь шууд харахад хог хаях зориулалттай гэдэг нь мэдэгдэхүйц байх ёстойг Засгийн газрын тогтоолд заасан.

Зөвхөн дотоодын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон импортоор оруулж ирэх гялгар уутны эх үүсвэрийг хянаж, хориглож эхэлснээр аажимдаа нийлэг уут өдөр тутмын хэрэглээнээс шахагдаж, хүнсний зориулалттай уутнууд л хэрэглээнд үлдэх учиртайг БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган

Тогтоолыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгох юм.


URL:

Сэтгэгдэл бичих