Бидний биеийн учир битүүлэг хариу үйлдэл

news_80772_1Хүний бие бол  маш нарийн биомеханизм бөгөөд энд бүх зүйл харилцан  уялдаа холбоотой байдаг.  Тиймээс хэрвээ эдгээр “холбоог” хэрхэн ашиглахыг мэдэх аваас,  эрүүл мэндтэй холбоотой зарим асуудлаас зайлсхийх юмуу таагүй шинж тэмдэгээс салж болно. Цаашид та  өөртөө  хэрэглэж болох хачирхалтай ч, үр нөлөөтэй зарим лайфхакийг олно.

 Олны хөлийн газарт ярьж байгаа хүнийхээ үгийг хэрхэн сонсох вэ?

 Хэрвээ та олны хөлийн газарт  юмуу чимээ шуугиантай үдэшлэг дээр байж, ингэхдээ хажуу хүнийхээ яриаг муу сонсож байгаа бол, баруун чихээ түүн рүү чиглүүл.  Учир нь,  баруун чих хурдан яриаг сайн хүлээн авч, харин зүүн чих нь эсрэгээр дуу чимээ, хөгжмийг илүү сонсдогоос тэр гэнэ.

 Хамрын битүүг арилгахуй

Хэлээрээ  тагнайг шахаж, харин дараа нь цохоо хуруугаараа хүчтэй дарснаар та битүүрсэн хамраа  цэвэрлэх юмуу синусийн даралтыг бууруулж чадна. Ийм үйлдэл хийснээр шимэлдэг бага зэрэг шилжин хөдөлж,   улмаар битүүрлийг багасган, зүй ёсны цэвэрлэгээ эхлэнэ. Таны  хамрын хөндий чөлөөтэй болж байгааг та 20 сеукндийн дараа мэдрэх болно.

 Оройн хоолоо хэт их идсэний дараа хэрхэн унтах вэ?

Хэрвээ та оройн хоолоо хэт их идэж, ходоод хүндрэх зэрэг бусад таагүй шинж тэмдэг илэрвэл, унтахаар орондоо орохдоо, зүүн талаараа хэвтэхийг бүү мартаарай.  Ийм байрлалд таны ходоод улаан хоолойны  дор байх учир, ходоодны хүчлээр гулигахаас сэргийлнэ.  Тийнхүү хүчлийн рефлюкс таныг зовоохгүй.

 Тархиа хэрхэн тайвшируулах вэ?

 Хэрвээ та ямар нэг шалтгаанаар цухалдаж, тэгээд тайвширах гэвэл эрхий хуруугаа үлээ.  Энэ арга хэрхэн үйлчилдэг вэ?  Эрхий хуруу өөрийн гэсэн лугшилттай байдаг. Тэгээд зөөлхөн үлээвэл хуруу тайвширдаг. Харин энэ нь бүх бие, тухайлбал зүрхний лугшилтыг хэвийн болгоно.

Хэрхэн хурдан турах вэ?

Та турмаар байна уу?  Тэгвэл хоол идэхийнхээ  өмнө стакан ус байнга уу, тэгвэл илүүдэл жин харсаар байхад хасагдаж эхлэнэ.  Энэ нь юутай холбоотой вэ?  Аяга ус таны тархийг хуурч, та цатгалан болж байгаа  юм шиг мэдрэмжийг урьдаас мэдэрч, улмаар хэт их идэхээс сэргийлнэ.

 Хоолой сэрвэгнэхээс хэрхэн салах вэ?

Хоолой чинь сэрвэгнэж байгааг мэдэрч байна уу?  Тэгвэл даруй чихнийхээ  нүхийг мааж.  Юу гэвэл,  чихний нүхэнд байрладаг мэдрэлийн төгсгөлүүд идэвхижиж,  улмаар булчинд  агшилт  үүсч , энэ нь хоолойг мөн хамрана. Ингэснээр  хоолой сэрвэгнэх нь даруй зогсоно.

 Бага өвдөлттэйгээр хэрхэн  тариулах вэ?

Эмч юмуу сувилагчийг танд тариа хийхэд, ханиаж эхлэ.  Ханиах нь  цээжний даралтыг гэнэт, гэхдээ түр  зуур ихэсгэдэг.  Харин энэ нь нугасны  үйл ажиллагааг өдөөж,  улмаар өвдөх мэдрэмжийг багасгадаг байна.  Гэхдээ хэрэв та  венийн судсаар  тариа хийлгэж байгаа бол, илүү болгоомжтой ханиаж,  гараа хөдөлгөхгүй байхыг бодоорой. Эс бөгөөс зүү сугарч, дахин хатгахад хүрч мэднэ.

С.Инда

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих