Эмэгтэй хүнийг удаан хугацаанд гомдоогоод л байхаар …

Эмэгтэй хүнийг удаан хугацаанд гомдоогоод л байхаар нэг л өглөө тэдэнд гэнэт “Би ер нь ямар тэнэг хүүхэн бэ, хэнтэй яах гээд зууралдаад бнаа” гэсэн адын бодол харван орж ирдэгийшд нээрээ. Олон гомдолд цупаридуулж, балга балга нулимс гадагшлуулсны үр дүн, чамайг өрөөсөн нүднийхээ булангаар ч харахыг хүсэхээ болих аймшгийн мөсөн хатан болгож хувиргах тийм бодол. Энэ бол хамгийн аймшигтай ЭВОЛЮЦ-ийн эхлэл.
Урьд нь чи Уучлаарай гэдэг үгийг хэлсэн болоод, үхэх сэхэхээрээ айлгаад, чихэн дээр нь цэцэрлэгт хүрээлэн босгоод, чихэр жимс цэцэг чихлаадханаар торж үлдээгээд болгоод байдаг бсан бол одоо ёстой горьдсоны гарз. Өмнөх өрөвдөлтэй уйланхай дүр нь уже булшлагдчихсан, одоо гарч ирсэн хойд дүрийг нь чи бүр танихгүй гээл бод.
Цаадуул чинь ширээн дээр шанаагаа тулж суугаад, нүдээ онийлгон хайрандаа сохорчихсон байсан гатуу гөтүү он цагуудаа нэг бүрчлэн дурсдаг юм. Тэр үед тэдэнд яг л харанхуй агуйд хар мянган жил амьдарч бгад анх удаа нар үзэх шиг санагдаж, бие нь хөнгөрөөд гараа дэвчихвэл нисчихмээр ч юм шиг таатай мэдрэмж төрөөд, зөрсөн таарсан хүн бүр хөөрхөн санагдан инээмсэглэж эхэлдэг.
Тийм болохоор энэ намайг угаасаа уучилчихна гэж хэзээ ч битгий итгэлтэйгээр дарвалзжий, тэд нар чинь цэгийг аажуухан ч маш хэрцгийгээр тавидаг араатнууд. Дуслыг хураавал далай, нулимсыг хураавал нуль лай гэж …

52935450_2318564838177596_4566792009477521408_n


URL:

Сэтгэгдэл бичих