А.Сүхбат аварга шавь нартаа л санаа тавьж байна

Зодог тайлж олон хүнийг бухимдуулсан Даян аварга А.Сүхбатыг дахин наадмын ногоон дэвжээн дээр гарах болов уу гэж олон хүн хүлээдэг. Гэвч аварга А.Сүхбат дахин зодоглохгүй бололтой. Тэрбээр “Олимп” сургуулийнхаа оюутнуудын бэлтгэл сургуулилтад л анхаарч, хөрөнгө мөнгө ч чамлахааргүй зарцуулж байгаа гэнэ.  Даян аварга А.Сүхбат захиралтай, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Олимп” дээд сургуулийн урилгаар  саяхан Буриадын нэрт бөх, 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ази тивийн аварга Базар Будажапович Базаргуруев Монголд ирж, “Олимп” сургуулийнханд хичээл зааж байгаа гэнэ. Киргизстаны нэрийн өмнөөс барилдаж, Бээжингийн олимпод шагналт байрт шалгарч  байсан Базар Будажапович Базаргуруевыг Монголд авчирахын тулд А.Сүхбат аварга чамлахааргүй мөнгө өгч, орон байр хоол хүнсийг нь өөрөө гаргаж байгаа аж.

URL:

Сэтгэгдэл бичих