Эхнэртээ зориулж салют буудуулж байгаад бусдын автомашиныг шатаажээ
Эхнэрэ баярлуулах гэж байгаад машины өрөнд орсон хэрэг гарчээ. Тодруулбал, “Чингэлтэй дүүргийн V хороо “Нисдэг машин”худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна” гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгалт хийхэд тус хорооны иргэн “Д” /эр.47н/эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж,ОХУ-аас авчирсан цилиндр хэлбэрийн металл хошуутай ,хатуу кардонон суурьтай, 2 ширхэг салютыг дохионы пуужингаар 7 давхарын цонхоороо буудуулах үед салютны хошуу эсрэг талын 12-р байрны зогсоолд байсан “ToyotaРrobox”/ автомашин дээр унаж шатаасан байна.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
URL:





