Cекс-скандалд холбогдсон багш нар

1. Дебра Лафэйв

Флорида мужийн дунд сургуулийн багш Дебра Бисли Лафэйв нь 2006 онд 14 настай сурагчтай машин дотор секс хийсэн хэрэгт буруутгагджээ. Машиныг уг сурагчийн үеэл 15 настай хүү барьж явжээ. Залуухан, царайлаг түүний энэ хэргийн талаар сургуулийнхан нь огт итгээгүй байна. (AP Photo/St. Petersburg Times)

2. Дебра Лафэйв нь 2004 оноос АНУ-ын Флорида мужийн Темпл Террес дахь Греко сургуульд уншлагийн багшаар ажиллаж байхдаа 16 нас хүрээгүй сурагчтай сексийн харилцаанд орсон байна. Лафэйв-г гэрээс нь баривчилсан бөгөөд 7 жилийн ял төлөвлөсөн байна. Энэ ял нь эрэгтэй багш насанд хүрээгүй сурагчтайгаа холбогдсон тохиолдолд авдаг ялнаас хамаагүй хөнгөн ял юм. (AP Photo/Hillsborough County Jail)

3. Энэ зураг түүний 2007 онд авхуулсан зураг. Тэрээр цагдаад мэдүүлэг өгөхдөө залуучуудтай сексийн харилцаанд ороход хэцүү байдаг тухайгаа хэлж байжээ. (AP Photo/Chris O Meara)

4. Памела Рожерс Тернер

Памела Рожерс Тернер нь жижигхэн хотын биен тамирын багш бөгөөд алдартай сагсчин, кино жүжигчин шиг алдартай болжээ. Учир нь тэрээр биен тамирын зааландаа 13 настай сурагчтай секс хийсэн хэргээрээ олны танил болжээ. Түүнд 8 жилийн хорих ял өгсөн боловч ердөө 9 сар хоригдоод суллагдсан байна. (AP Photo/The Southern Standard)

5. Хэдийгээр 9 сар шоронд суусан ч гэсэн Памела өөрийн 13 настай хайртаа мартаж чадаагүй аж. Шоронгоос суллагдсаны дараа ч тэрээр хүүтэй холбоотой байсан ба өөрийн хөхний даруулга, секс үйлдэлтэй видеогоо илгээдэг байжээ. (AP Photo/Warren County Sheriff)

6. 2006 оны 7-р сард Памела Рожерсийг гэм буруугаа хүлээсэн, ар гэрийн гачигдлийн улмаас 7 жилийн ялыг нь тэнсэн харгалзах ялаар сольжээ. Тэрээр энэ бүгдийн дараа хэлэхдээ “Би бүх гэм буруугаа хүлээхэд бэлэн байна” гэжээ. Гэвч 2007 оноос хойш хоёр жилийн турш шахуу тэрээр хүү рүү өөрийн нүцгэн зургуудаа илгээсээр байжээ. (AP Photo/Mark Humphrey)

7. МэриКей Леторну-Фауулау

Дээрх зураг Сиэтл хотод 1998 онд бага сургуулийн багш Мэри Кейг шүүх хурлын үеэр авсан зураг аж. Хүний эхнэр, дөрвөн хүүхдийн эх 35 настай Мэриг Вили Фуалаау гэх хүүг хүчиндсэн хэрэгт буруутгасан байна. Вили Фуалаауг хоёрдугаар ангид байхад нь тэд анх танилцсан бөгөөд сурагч хүүг 12 настай байхад анх сексийн харилцаанд оржээ. (AP Photo/Alan Berner)

8. Мэри Кей 1997 онд Вили хүүг 14 настай байхад түүний хүүхдийг төрүүлжээ. Түүнийг өөрийн хүчирхийлсэн буруугаа хүлээн зөвшөөрсөн учир 7,5 жилийн ял төлөвлөжээ. (AP Photo/The Seattle Times)

9. Хожим Мэри Кей өөрийн “насанд хүрээгүй хайрт” Вили Фуалааутай гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. Өдгөө 47 настай Мэри болон түүний нөхөр Вили нар давгүй амьдарч байгаа аж. (AP Photo/The Insider)

10. Сандра Бет Жизель

Английн католик сургуулийн 16 нас хүрээгүй сурагчийг сурган хүмүүжүүлэгч Сандра Бет Жизель хүчиндсэн хэрэг гарчээ. Зарим тохиолдолд түүний хохирогч нь охид байсан байна. (AP Photo/Tom Killips)

11. Жизель сонины хуудас дээр шинээр гарч ирэхдээ түүний нөхөр банкны ерөнхийлөгчийн тухай шуугиан байлаа. Тэрээр гэр бүлийн сексийн амьдралынхаа талаар ярихдаа түүнийг хүчирхийлэгч гэж нэрлэжээ. (Colonie Police Department)

12. Эбер Женнингс

30 настай сургуулийн багш Эмбер Женнингс 16 нас хүрээгүй өөрийн шавиа хүчиндсэн байна. Тэрээр энэ үйлдлийнхээ дараа зургийг нь авдаг байжээ. (AP Photo/The Telegram & Gazette)

13. 2005 оны 9-р сард Эмбер Женнингс өөрийн гэм буруугаа хүлээжээ. Мөн тэрээр 16 нас хүрээгүй хүүхдүүдийн секс зургуудыг авдаг байснаа хүлээжээ. (AP Photo/The Telegram & Gazette)

14. Кэрри МакКэндлесс

Кэрри МакКэндлесс нь өөрийн сурагч нараа хүчинддэг байснаа хүлээжээ. 29 настай багш эмэгтэй 5 жилийн ял авчээ. (AP Photo/Sherri Barber)

15. Уг багш эмэгтэй Кэрри МакКэндлесс нь уг сургуулийн захирлын эхнэр байсан ба 17 нас хүрээгүй сурагчаа ангийн аялалын үеэр хүчиндсэн байна. (AP Photo/Jefferson County Jail)

16. Эмми Виктория Бек

Эмми Виктория Бек-г цагдаа нар 9 сарын турш 14 настай сурагчтай сексийн харилцаанд байсныг илрүүлж баривчилжээ. 33 настай багш эмэгтэйд 2 жилийн ял оноосон байна. (CBS/KCAL)

17. Хизер Линн Зео

Математикийн багш Хизер Линн Зео нь гэр бүлийн аялалын машинд өөрийн сурагчтайгаа сексийн харилцаанд орсон мөн түүнд секс агуулгатай смс бичиж байсан хэрэгт буруутгагджээ. (HeatherLynne.com)

18. Хизер Линн Зео хүчингийн хэрэгт буруутгагдах үедээ гурван хүүхдийн эх болсон байсан ба өөрийн сайтдаа христийн дууны шүлэг оруулдаг байжээ. (AP Photo/The Reporter)

19. Лиза Глайд

Савангийн дуурийн жүжигчин байсан багш маань секс хэрэгт холбогджээ. 5 жилийн ял авсан түүний хэргийг дахин шалгаж эхэлжээ. Мөрдөгч нарын таамаглаж байгаагаар түүний 17 настай хохирогч түүнийг дагаж мөрдөж хоргоодог байсан гэж үзэж байгаа аж. Одоо их сургуулийн хоёдугаар курст суралцаж байгаа хохирогчийн явуулсан захиа дээр «Лиза Глайд – бол секс мангас биш» гэж бичсэн байна. (WCBS)

20. Мелисса Петро

Нью-Йорк хотын бага ангийн багш Мелисса Петрог багшлаж байх үед нь сургуулийн удирдлага түүнийг биеэ үнэлдэг байсныг мэдээгүй аж. Бүсгүй Бронксын дунд сургуульд багшлаж байхдаа сурагчдынхаа эцэгүүдэд, мөн багш нарт биеэ үнэлдэг байжээ. (Personal Photo)

21. Энэ бүхний дараа 30 настай Мелисса интернетийн нэгэн сайтанд өөрийн сексийн амьдралаа бичиж эхэлжээ. (Personal Photo)

22. Терика Дай

Нэгэн сургуулийн багшийг сурагчид нь порно жүжигчин байсныг нь мэддэг байсан аж. (CBS/KFVS)

23. Тара Дрисколл

Нью-Йоркын багш эмэгтэйг өөрийн насанд хүрээгүй сурагчтайгаа зочид буудалд байхад нь баривчилжээ. Түүний талаарх мэдээллийг хохирогчийн ээж нь мэдээд цагдаад мэдэгдсэний дараа Тараг цагдаа нар барьжээ. (Nassau County Police Department)

24. Лони Фолкс

Бага ангийн багш Лонни Мэри Фолкс 16 настай сурагчтай сексийн харилцаанд орсон хэрэгт буруутгагдсан байна. Тэрээр өөрийн гэмт хэргээ Итали дахь өөрийн гэртээ үйлдсэн бөгөөд түүнд 12 жилийн ял оноожээ. (WKRG)

25. Шерал Смит

Шерал Смит 14 настай хүүг хүчиндсэн хэргийнхээ төлөө 7 жилийн ял авчээ. Тэрээр уг хүүгийн багш байжээ. (School Photo/Mug Shot)

26. Стэйси Шулер

Огайо мужийн 33 настай биен тамирын багш таван сурагчаа хүчиндсэн байна. Тэдгээр хүүхдүүд хөлбөмбөгийн дугуйлангийнх байжээ. Нэг сурагчийн хэлснээр тэднүүс Стэйсийн гэрт очиж секс хийдэг байжээ. (Warren County Jail)

27. Кэролл Энн Хоуп

Өмнөд Каролин мужийн 36 настай математикийн багш Кэролл Энн Хоуп нь 14 настай сурагчийг хүчиндсэн хэрэг хийжээ. (Darlington County Detention Center)


URL:

Сэтгэгдэл бичих