Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөллөө
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа.
ЗАРЛИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.
Ц.Зориг нь
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.
1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.
1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбиртын яаманд арбитрч,
1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч;
1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн;
1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга;
2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллажээ.
URL:





