Ардчилсан намынхан Онц их хуралдайгаа Сүхбаатарын талбайд хийх гэнэ

547

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ын удирдлагууд 2019.03.26-нд хэвлэлийн хурал зарлаж АН-ын Онц их хуралдайг хуралдуулахаа мэдэгдсэн. Харин 2019.04.05-нд болох тэрхүү   хуралдайгаа  Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон гэх мэдээлэл байна.

Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнийн гарын үсэгтэй Онц их хуралдай зохион байгуулах тухай тушаалд “Улс төрийн намын тухай хуулийн 14.1.2, АН-ын Үндсэн дүрмийн 5.17.1-д үндэслэн тушаах нь:

Нэг: АН-ын Онц их хуралдайг 2019.04.05-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсугай.

Хоёр: Ардчилсан намын Онц их хуралдайг улс орны хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд даалгасугай” гэжээ.

Ямартай  ч улс төрийн намууд Их хуралдайгаа төв талбайд хийдэг  жишгийг АН-ынхан эхэлж гаргах бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих