З. Энхболд гишүүний “АХА” чуулган дээр үргэлжилж байна

УИХ-ын нэгдсэн чуулган Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганы эхний асуудал болох Ардчилсан намын зургаан гишүүнийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараагаас гишүүдийн санал асуулга явлаа. УИХ-ын гишүүн Э. Бат-Үүл Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийн эсрэг цөөнх болж татгалзсан.  Тэрбээр чуулган дээр хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн заалтыг сануулж “Гэрээ дусаагүй байхад сайдуудыг гарч байгааг” буруутгасан. Түүнчлэн Д. Тэрбишдавга гишүүн сайдуудын хариуцлагатай мөртлөө хийсэн зүйлгүй, хамгийн муу гэрээ болох Оюутолгойн гэрээг байгуулснаа гавьяа хэмээн яриад байна. Тэгэхлэр үнэхээр хийсэн зүйл байгаа юмуу. Тиймээс Засгийн газартай холбоотой ийм чухал асуудлыг дөрвөн минутанд яриад шийдэхгүй. Сайд болгон дээр асуулга явуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргалаа.

Д. Дэмбэрэл дарга горимын саналыг дэмжиж 23 гишүүн нэрээ өгсөн болохыг дуулгалаа. Ийнхүү сайд болгоноос гурван минутын зайтай асуулга явуулахаар боллоо. Хэдхэн хоногийн өмнө болсон Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр З. Энхболд гишүүн дээрх нэр бүхий зургаан сайдыг дэд сайдтай нь индерт урьж хийсэн ажилд нь асуулга явуулж “АХА” гэмээр үйл явц болсон. Харин өнөөдрийн чуулган дээр ч Д. Тэрбишдавга гишүүний горимын саналын дагуу “АХА” үргэлжлэхээр боллоо.

Г. Туяа


URL:

Сэтгэгдэл бичих