Засгийн газрын ордонд жагсаал анхаарах сөхөө алга
МҮЭХ-ноос зохион байгуулж буй жагсаалд оролцогчид Төрийн ордныг нар зөв тойрон алхаж байна.
Идэр ёс тачигнаж буй гадаа жагсч буй иргэдээ анхаарч мэдэх сөхөөтэй хүн ордонд лав алга. Учир нь, АН-ын сайд нарыг хурдан унагааж, МАН-ынхан шинэ Засгийн газраа байгуулах гээд завгүй явцгаана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр Р.Раш гишүүн өнөөдөр жагсаал цуглаан болох юм гэж бусдадаа сануулсны эс тооцвол үүнийг анхаарал тавих хүн алга.
Б.Ирээдүй
URL:













