Хазаар нь багадсан халаасны хулгайчид

XopoM.com-Шилдэг-халаасны-хулгайч-нарын-нууцаас-05Хүн амьд явах хугацаандаа биеэр үйлдэж болох гурван нүгэл байдаг. Үүний нэг бол хулгай хийх юм. Бидний бүтээсэн нэг муу үйл хэрэг нийслэлд маань сүлжээ бизнес болтлоо хөгжиж, хийх ажилгүй залуус хоногийн хоол, хувцасны мөнгөө хэн нэгний халаас тэмтэрч олдог болж.

Үзвэр үйлчилгээний газруудаар ороход л “Халаасны хулгайчаас болгоомжил. Үнэт зүйлсээ алдсан тохиолдолд байгууллага хариуцахгүй” гэсэн бичиг угтана. Үйлчлүүлж болох ямар л газар байна, бүгдэд нь тэднээс айж болгоомжлохыг сануулсан бичиг байдаг нь манай орны л онцлог болоод байгаа. Тэдэнд гар утас, түрийвчнээс эхлээд ямарваа нэг юм алдаагүй хүн ховор шүү. Хотод оюутан болж ирсэн хүүхдүүд ёс юм шиг үнэт зүйлсээ суйлуулна. Заавал тэгж байж л их хотын иргэн болох учиртай ч юм шиг болжээ.

Сүүлийн жилүүдэд хулгай хийж мөнгө олох сонирхолтой залуус олширсон тухай тэдэнтэй ойр харилцаатай нэгэн танилаасаа сонслоо. Түүний ярьж байгаагаар “Ер нь хулгай хийж амьдрах юм бол ямар ч асуудалгүй амьдарч байна. Би даанч чадахгүй юм. Хааяа нэг гадуур гарахаар өдөрт доод тал нь нэг сая төгрөг олж байна. Тийм цалин өгөх газар хаана ч байхгүй. Зарим нь энэ тухай хүүхдүүдэд ярихаар заагаад өгөөч гээд гуйдаг юм билээ. Ер нь хулгайч нар их залуужсан” хэмээн ярьсан юм.

Гадуур амьдралаа залгуулах гээд ширхгийн чихэр, жимс худалддаг хүмүүсийг хорьж цагдаж болдог хэрнээхалаасны хулгайчдыг чангалж яагаад болдоггүй юм бэ. Уг нь халаасны хулгайчдыг барихад ядах зүйлгүй мэт. Даанч хууль зүйн зохицуулалтаас болоод тэднийг дарж авч чаддаггүй бололтой. Өнөө танилын маань ярьж байгаагаар халаасны хулгайн хэргээр нэг сарын баривчилгаа аваад л салдаг гэнэ. Тиймээс ч тэд баригдахаас айдаггүй “За, явчихаад ирье” гэсэн байртай ханддаг байна.

Харин хулгай хийгээд удчихсан луйхарууд нь бол цагдаа нараа таньдаг, бараг ах дүү шиг харилцаатай хүмүүс байдаг гэнэ. Ямар нэгэн хулгайн хэрэг гарвал цагдаа ах нар нь камер шалгаад л харагдсан хамгийн эхний хүн рүү “Утас авчир” гээд л утас цохино. Харин илчлэгдсэн луйхарууд хулгайлсан утсаа цагдаад өгөх хэдэн төгрөгтэйгөө/500 мянга/ бариад л ороод ирдэг гэнэ. Тэр мөнгөө яаж олдог нь тодорхой.

Мөн хуучны, бараг “загалмайлсан эцэг” болсон гарууд нь бол цагдаагийн хэлтэс дотор ” Би нэг ийм утас хусчихсан чинь лай болоод байна. Энийгээ гялс зохицуулаачээ” гээд хээв нэг яриад зогсож байдаг аж. Учир нь өнөөх ганц сарын баривчилгаа нь амралт суух гэж байгаа юм шиг л санагддаг бололтой юм. Хүний юмыг хулгайлах нь нүгэл. Харамсалтай нь тэд энэ үйлдлээ юман чинээ боддоггүй бололтой. Тэднийг бурхан багш хүний халаас ухаж амьдар гэж айлдаагүй нь тодорхой.

Ямартай ч  ТҮЦ эрхэлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид гэх мэт татвараа төлж, хөдөлмөрөөрөө мөнгө олж байгаа иргэдийг бус нийгмийг айдас, зовлонд автуулдаг эдгээр урт гартай нөхдүүдэд зориулсан хуулиа чангалж, хариуцлагын тогтолцоог сайжруулах цаг ирчээ. Мөн төр халаасны хулгайчийг хазаарлаж дийлэхээ байсан болохоор иргэд өөрсдөө сониор сэрэмжтэй байх нь хулгайчаас сэргийлэх ганц арга юм. Өөр яалтай билээ.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих