“Коста Конкордиа”-д зарга үүсгэжээ
“Коста Конкордиа”-гийн ослоос үүдэн Америкийн “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага”, хуулийн компанитай хамтран онгоцонд байсан зорчигч тус бүрт 160 мянган ам.доллар олгохыг нэхэмжлэн шүүхэд зарга мэдүүлжээ.
Ямар ч гэсэн энэ хэргийг шүүх хүлээж авсан бөгөөд хэрхэн шийдвэрлэгдэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ осолд хамгийн том буруутан хөлгийн ахмадыг хэмээн үзэж байна.
Дашрамд дурьдахад, “Коста Конкордиа”-аас дахин нэг эмэгтэйн цогцсыг олсон аж. Эмэгтэй аврах хантааз өмссөн бөгөөд онгоцны дөрөвдүгээр тавцанд байжээ. Тансаг зэрэглэлийн хөлөг онгоцны осол өнгөрөгч долоо хоногт гарсан бөгөөд одоогоор нас барсан хүний тоо 12-т хүрээд байна.
Тус онгоцонд нийтдээ 4299 зорчигч байсан ба 20 хүн сураггүй болсон юм. Онгоцны ахмадыг хорьсон бөгөөд түүнд холбогдох хэрэг одоогоор олон нийтэд тодорхой болоогүй байна. Түүнийг онгоцны дотоод дүрмийг чанд сахиагүй, дур мэдэн өөр зам ашиглан, олон мянган хүнийг амь нас, эд хөрөнгөөр хохирооход хүргэсэн хэмээж байгаа.
Гэсэн ч хөлгийн ахмад өөрийгөө одоог хүртэл буруугүй хэмээн мэдүүлсээр байна.
URL:













