Гүржид үр хөндөлт хийлгэсэн тохиолдолд насаар нь шоронд суулгах эсвэл цаазлах шийтгэлтэй

Өнгөрсөн Мягмар гарагт Гүржийн амбан захирагч үр хөндөлт хийлгэхийн эсрэг хатуу хоригт гарын үсэг зурж, сая сая эмэгтэйчүүдийн эгдүүцлийг төрүүлээд буй. Энэ хориг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хязгаарлахаас гадна хэрэв үр хөндөлт хийлгэсэн тохиолдолд бүх насаараа шоронд суух эсвэл цаазаар авахуулах шийтгэл хүлээж буй юм байна. 6 долоо хоногоос дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүдэд эл хууль үйлчлэх бөгөөд ургийн зүрх 6 долоо хоногоос эхлэн цохилж эхэлдэг баримт дээр тулгуурлан уг хуулийг зохиожээ. Зүрх цохилсон ургийг хөндүүлнэ гэдэг хүн алахтай ижил хэрэг тул ийнхүү хүнд шийтгэл хүлээж буй юм. Хэрэв эх жирэмсэн эхний сарууддаа архи тамхи хэрэглэж, энэ нь үр зулбахад хүргэсэн бол түүнийг мөн хүн алсан хэргээр 10-30 жил шоронд суух ял хүлээж буй юм байна. Уг ”амьдралгүй” хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих гэнэ.
URL:














