П.Мушарафыг эх орондоо ирэхийг уриалжээ

Пакистаны армийн чөлөөнд гарсан генерал, адмиралууд Ерөнхийлөгч асан Первез Мушарафийг эх орондоо эргэн ирж, ардчиллын зарчмын дагуу сонгуульд өрсөлдөхийг уриалсан байна.

Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушараф 2008 онд огцорсноос хойш Лондон, Дубайд амьдарч байгаа билээ. Первез Мушараф нь 2008 онд огцорсноос хойш Лондон, Дубайд амьдарч байгаа.

Тэрбээр энэ сарын сүүлээр эх орондоо эргэн ирж, сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдсэн. Хачирхалтай нь түүнийг Ерөнхий сайд агсан Беназир Бхуттогийн аллагатай холбоотойгоор Пакистаны Засгийн газар баривчлахаар хүлээж байгаа. Первез Мушарафыг Ерөнхий сайд агсан Беназир Бхутог хамгаалж чадаагүй хэмээн буруутгасан юм.


URL:

Сэтгэгдэл бичих