Д.Сумъяабазар сайдыг Германы хил дээр саатуулж, шалгажээ

4437

ХБНГУ-д монголын хоёр дипломат 70 гаруй кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан билээ. Үүнээс болж тус улсын хууль хяналтын байгууллагууд монголчуудад итгэхээ байж Монгол хүнийг нэгд нэггүй саатуулан шалгаж эхэлжээ.

Өчигдөр Уул уурхай сайд, УИХ-ын гишүүн  Д.Сумъяабазарыг Германы хил дээр саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ. “Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна” гэж хэлээд ч авч хэлэлцээгүй байна.

Монголын нэр төр шаланд унажээ. Сайдыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж чангалж, тэдэнд яаж гай болж байгаа нь ойлгомжтой. Монголчуудын Европ руу гардаг гол гарц ийнхүү чангарлаа, виз ч чангарах нь мэдээж.


URL:

Сэтгэгдэл бичих