Нөөцийн мах хүрэлцэхгүй байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэн худалдааны төвүүдэд нийлүүлээд байгаа.
Энэ нь хангалтгүй байгаа талаар иргэд гомдоллох боллоо. Уг нь энэ жил нөөцийн махыг хугацаанаас нь өмнө худалдаанд гаргасан. Үүнд иргэд сэтгэл хангалуун байсан ч худалдаалагдаж буй газруудад мах ирсэн даруйдаа дуусч ихэнх хүн авч чадахгүй үлдэж байгаад гомдолтой байгаа гэнэ.
Мөн зарим худалдааны төвд нөөцийн махны нийлүүлэлт хэт удаан байгаагаас иргэд нэлээд бухимдаж байгаа талаар худалдагчид ярьж байсан. Ямар учраас нөөцийн мах хүрэлцэхгүй байгааг холбогдох байгууллагуудаас тодруулахад “Хамаагүй их хэмжээгээр тараах юм бол ирэх зургадугаар сараас өмнө нөөцийн мах дуусна. Тиймээс хэмжээ хязгаартай тараах хэрэгтэй байгаа” хэмээж байлаа.
Нөөцийн үхрийн мах 3700, хонь 3200, ямаа 2600 төгрөгөөр борлуулагдаж байна.
Б.Есөнцагаан
URL:













