Ч.Улаан: Яасан амархан байр суурь нь өөрчлөгддөг юм
Улс төрд үүссэн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Ч.Улааны байр суурийг сонирхлоо
-Засгийн газар УИХ хуралдаж яадахгүй байдал үүслээ. Үүссэн нөхцөл байдлыг та яаж харж байна?
-Анхнаасаа сайн ярилцаж ойлголцоогүйгээс мухардмал байдалд орлоо. Яасан ч амархан байр суурь нь өөрчлөгддөг юм. Засгийн газраа саадгүй байгуулна гээд л байсан.
-Мухардмал байдлаас гарах ямар гарц байна?
-Ярилцахгүй хоёр тийшээ хараад суугаад байвал ажил явахгүй. Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь бүрдэж байж бүрэн эрх нь баталгаажиж хуралддаг. Сайд нарын томилгоог хурдан шийдэхийн тулд ойлгож болох бүхий хувилбарыг гаргаж хамгийн оновчтойг нь олох ёстой. Тэгэхгүйгээр нэг нэгэндээ хориг тавиад байгаад байвал төрийн ажил явахгүй, улс оронд хямрал нүүрлэнэ.
-Үнэхээр АН-ынхан УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашиж болохгүй гэсэн байр суурь дээрээ хатуу зогсчихлоо. Парламентаас гадна байгаа улстөрчдөөс сайдын суудалд томилуулах гарцыг авч болно биз дээ?
-Энд улстөр л явж байна гэж харж байгаа. Тэгэж үзээд байгаа бол манай намд боловсон хүчин хангалттай бий. Энэ салбаруудын сайдын албыг хашаад явчих хүн парламентын дотор ч гадна ч байгаа.
-Улстөрийн нөхцөл байдлаас болж нийгэмд үүссэн хохирлын хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Ийм байдалд оруулсан хүмүүс л хүлээх хэрэгтэй. Овоохойг хэн босгов, хэн ирж суув гэдгийг ярих хэрэгтэй.
URL:













