Бирдүүдийн дарлалаас ангижрах үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлснийг зарлаж байна.

“Хамаг Монголын Тунхаг”-ын дор эвсэл , хөдөлгөөн, иргэний байгууллага,  улс төрийн нам , мэргэжлийн байгууллагууд, Төрийн бус байгууллагууд , иргэд эвлэлдэн нэгдэж “Хамаг Монголын Тунхаг” үндэсний нэгдсэн холбоо байгуулагдсаныг мэдэгдэхэд таатай байна.
Монголыг дэлхийн хөрснөөс арчих гэсэн хорон санаат Бирдүүдтэй хамтран ажиллахгүй  байхыг уриалж байна. Ерөөсөө тэдний төлөө юу ч хийхгүй байх нь бас л нэг ариун үйлс шүү гэдгийг Монгол хүн бүр  ойлгох хэрэгтэй.

1911 он  гадаадын дарлалаас ангижирсан Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсан бол 2011 он  нийт хүн төрөлхтөн эрүүгийн гэмт хэрэгтэн гэж тодорхойлж байгаа Бирдүүдийн дарлалаас  ангижрах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байх болно.

Ардчилалын үнэт зүйлүүд гэж нэрлэдэг хүний зөвүүд, чөлөөтэй, тэнцүү, зүйтэй амьдрах гэсэн хүсэл эрмэлзлэлийг бодит амьдрал болгохын төлөө бид ахан дүүсийн хайраар нэг нэгнээ хайрлан хүндэтгэх ёстой.

Дур зоргоороо  авирлаж “эрх”–лэдэг эрүүгийн гэмт хэрэгтэн гэж хүн төрөлхтөн тодорхойлж буй Бирдүүд чөлөөтэй  монгол хүн бүрийн эсрэг оюуны терроризмын үйл ажиллагаа явуулж, улс төр , эдийн засаг болон нийгмийн бүх салбарт  дарлаж буйг  чөлөөт монгол хүн бүхэн мэднэ.

“ Хамаг Монголын Тунхаг” Үндэсний Нэгдсэн Холбоо нь Ерөнхий зохицуулагчаар Ц.Шинэбаяр, Тэргүүнээр Др.Др.С.Молор-Эрдэнэ  сонгогдон ажиллах болсныг мэдэгдэе.

Монголын төр зөвхөн чөлөөт монгол хүн бүрийн  сайн сайхны төлөө байгуулагдсан болохоос биш Бирдүүдийн эрүүгийн гэмт хэргийг халхавчилдаг бамбай биш гэдгийг чөлөөт монгол хүн төдийгүй нийт хүн төрөлхтөн мэдэж байна.

Өнөөдөр монгол оронд ардчилал ч биш капитализм ч биш харин жинхэнэ феодалын нийгмийн дүр төрх ноёлох боллоо. Төрийн хөрөнгийг цөөн тооны хүмүүс хуваан хөрөнгөжиж бусдын хөдөлмөрийг мөлжиж амьдардаг. Бирдүүд нь соёлт ертөнцийн түүхнээс арчигдсан хэдий ч өнөөдөр Монголын төр феодалын төр болжээ.

Монгол төдийгүй хүн төрөлхтний эсрэг эрүүгийн гэмт хэрэгтэн болох Бирдүүд  монгол орныг орхин явахыг сануулъя!

Монгол орныг орхин явах Бирдүүдийн үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүдийг нь хөдөлшгүй баримтаар баталгаажуулж монгол түмэн төдийгүй нийт хүн төрөлхтөнд  ойрын хугацаанд зарлах болно.

“Хамаг Монголын Тунхаг” Үндэсний Нэгдсэн Холбоо

Ерөнхий зохицуулагч: Ц.Шинэбаяр,
Тэргүүн:  Др.Др.С.Молор-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих