Гадаад үрчлэгдсэн хүүхдүүдээ эх оронтой нь танилцуулна
Гадаадын иргэн харьяатын газраас гадаадад үрчлэгдсэн монгол хүүхдүүдээ хүлээж авах арга хэмжээг маргааш зохион байгуулна.
Тодруулбал, 2017 оноос эхлэн Монгол Улсаас гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдээ хүлээн авч эх оронтой нь танилцуулах аяллыг зохион байгуулж, уугуул эх орныхоо зан заншил, өв уламжлалт, түүх соёлыг таниулдаг уламжлалтай юм.
Энэ хүрээнд АНУ-д үрчлэгдсэн хоёр хүүхэд гэр бүлийн хамтаар ирсэн байгаа аж. Эдгээр хүүхдүүдийг маргааш 11.00 цагт ГИХГ-т хүлээн авч уулзахаар болжээ.
О.Гэрэл
Оллоо.mn
URL:














