У.Хүрэлсүхийн горьдлого талаар болов

Тэргүүн шадар сайдын албыг цомотгохоор боллоо. Энэ талаар өчигдөр Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хамтарсан хуралдаан хаалттай хуралдаж эцэст нь Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгох зарчмын шийдэлд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Тиймээс Ерөнхий сайд С.Батболд “Улс орны тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хүрээнд манай намын Удирдах зөвлөл болон бүлэг, мөн ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Улстөрийн албан тушаалаас илүү улс орны хөгжлийн асуудал чухал” гэж үзэн, саналыг дэмжсэн гэсэн тайлбарыг хийв. Иймд одооноос эхлээд УИХ дахь хоёр намын бүлгийн төвшинд зөвшилцөл эхлэх болж байна. Учир нь Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгосноор бусад санал болгосон сайд нарыг томилуулах асуудал дээр тохиролцох ажил үлдэж байна.

Э.ОЮУН

logo-ubtimes


URL:

Сэтгэгдэл бичих