З.Энхболд: Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь шүүхээр тогтоогдвол цолыг нь хураана

5765

Э.Оюунболд аваргын цолыг хураах талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулав.

Тэрбээр, “Э.Оюунболд аваргын цолыг хураах бичиг ирээгүй. Өнгөрсөн практикаас харвал тийм хурдан шийдэгдэхгүй юм билээ. Шүүхээр орж, хэдэн жил явж байж допинг хэрэглэсэн нь тогтоогдвол бидэнд бичиг ирээд, цол хураах бусад бөхчүүдийн цолонд өөрчлөлт оруулах зарлиаг гардаг. Маш их уддаг юм билээ. Өнөөдөр бичиг ирээд маргааш шийднэ гэж байхгүй. Допинг хэрэглэсэн хэрэглээгүй гэсэн маргаан шүүх дээр одоо хүртэл явж байгаа.

Ц.Элбэгдоржийн үед гарсан допнингийн хэрэг сая бидэн дээр шийдэгдсэн. Начин билүү юу билээ өөрчлөлт орсон. Бөхийн холбоо допинг гэх мэт жижиг сажиг юмаа өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хэцүү байгаа юм” гэлээ.

http://time.mn/nEP.html?fbclid=IwAR3D7zGMP19g5mR9jWgyvzh9SBJgRH2SW4MNeB7lb97AqCmVV_2dh-mmLPs


URL:

Сэтгэгдэл бичих