Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Умард Солонгосын удирдагч Ким Жөн Үн захидал илгээжээ

БНАСАУ-ын шинэ удирдагч Ким Жөн Үн уламжлалт сайн харилцаатай Орос, Монгол, Куба, Бангладеш, Балба улсын төрийн тэргүүнд захидал илгээжээ.

Түүний захидалд “Миний аав БНАСАУ-ын агуу удирдагч Ким Жөн Ир таалал төгссөний гашуудлыг Умард Солонгосын ард түмэнтэй хуваалцсан ах дүү орнуудад гүнээ талархсанаа илэрхийлээд цаашид найрамдалт харилцаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.

Ким Жөн Үн эдгээр улсын төрийн тэргүүнүүдэд захидал илгээхдээ БНХАУ-ын удирдагчид тусгайлан захидал илгээсэн бөгөөд ойрын үед тус улсад айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар тус улсын үндэсний сувгаар мэдээлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих