Айлын хашаанаас үл таних хүний цогцос олджээ
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр айлын хашаанаас үл таних хүний цогцос олджээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байх … тоот айлын хашаанаас эрэгтэй хүний цогцос олдсон тухай дуудлага оройн 17:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Улмаар хэргийн газарт цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ажиллахад 23 настай эрэгтэй гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
https://news.zindaa.mn/2yj4?fbclid=IwAR1s-cTLcj1SEKxzuPsVj2IkKEs87UU95lRLgKrhOL8YTTrXD2BotlZHzPs
URL:




