Мексик оюутан бороо ороход өөрийгөө нөхдөг резинэн замын материал бүтээжээ

247188-11112019-1573433109-1252640533-rubber-road-1-101404-1329180867Мексикийн Торреон дахь Коахуила их сургуулийн оюутан Антонио Брисено Кармона бороо их ордгийн улмаас байнга зам нь эвдэрч байдаг газруудад туслах шинэ шийдлийг олжээ. Тэрээр бороо орсон ч өөрөө нөхөн сэргээх боломжтой резинен замын материалыг дахин боловсруулсан дугуйнаас гарган авсан байна.

Энэхүү шинэ ололт нь дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбартаа зарцуулдаг тэрбум, тэрбумаар хэмжигдэх зардлыг хэмнэх боломж олгож буй аж.

Брисено энэхүү ололтоороо Мексикийн энэ оны “James Dyson” гэх нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Түүнчлэн тэрээр энэхүү шинэ бүтээлдээ Paflec гэх нэрээр патент авсан байна.

Эх сурвалж: themindunleashed.com


URL:

Сэтгэгдэл бичих