Ц.Шинэбаяр намдаа нэр сонгожээ

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр ойрын өдрүүдэд тун завгүй байсан. Гишүүний ийнхүү завгүй байгаагийн учир нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт МАХН гэсэн нэрээ бүртгүүлэхээр хөөцөлдөж байсан аж.

Тэрээр МАХН гэсэн товчлолд багтах боломжтой найман нэрсийн талаар лавлагаа авахаар болоод байсан юм. Харин өчигдөр МАХН гэсэн товчлолд багтах “Монголын алдарт хувьсгалт нам” болон “Монголын алдартай хувьсгалт нам” гэсэн хоёр нэрийг сонгож, УБЕГ-т эдгээр нэрсийг бүртгүүлсэн байна.

МАХН-ын түр штабын гишүүд энэ асуудлаар зөвлөлдөөд онц их хурлаа хуралдуулах үеэр МАХН гэдэг нэрийг намдаа сонгож өгөх, эсвэл өчигдөр УБЕГ-т бүртгүүлсэн хоёр нэрийн нэгийг сонгох эсэх тухайгаа ярилцаж шийдэх гэнэ


URL:

Сэтгэгдэл бичих