Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнхийг дахин 30 хоног хорино

Албан тушаалаа урвуулан ашигласан, авилгал авсан хэмээн Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг өнгөрсөн сард саатуулагдсан билээ.

Түүнийг зарим эх сурвалжууд Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Гэвч түүний хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа бөгөөд хоригдохынхоо өмнө өөрийн албан тушаалаа өгөхөөр өргөдлөө гаргасан юм.


URL:

Сэтгэгдэл бичих