Хүүхдүүд цанын бааз руу явахын тулд машин хулгайлсан гэж мэдүүлжээ
Өчигдөр 14.00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд 11-15 насны таван эрэгтэй хүүхэд Тоёота маркийн автомашиныг жолоодож яваад саатуулагдсан билээ. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр хүүхдүүд гудманд асаалттай байсан машиныг хулгайлан, Баянхошуунаас Багшийн дээд хүртэл өөрсдөө жолоодон хөдөлгөөнд оролцжээ. Мөн оймсондоо өөр автомашины түлхүүр нуусан байсан аж.
Тэднийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тээврийн хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ.
Хүүхдүүд уг үйлдлийнхээ талаар “Найзуудтайгаа хамт PC тоглож байгаад гарч ирэхэд гудамжинд нэг машин асаалттай, эзэнгүй байсан. Бид цанын бааз явах гээд шууд унаад явсан. Аав дэлгүүр явахдаа машинаа бариулж явдаг байсан учраас машин барьж сурсан” гэж хариулжээ.
URL:




