Эрэлт дээр дөрөөлсөн луйвар

olloo_mn_1532658478_9cb19edТөр нь иргэдээсээ луйвар хийж байгаа дүр зургийг зөвхөн Монгол Улсаас л харж болох байх. Алхам тутамдаа ард түмнийхээ халаасыг эргүүлэн сэгсэрч, атга гурил, өмх мах, чимх давс, зүсэм талхных нь мөнгийг луйвардаж байх юм.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжийг иргэд мөн ч удаан хүлээв. Дуншиж дуншиж 2020 онд нөхөн төлөх боломжтой боллоо гэж ихэнх иргэд баярласан. Гэтэл иргэдийн эрэлт дээр дөрөөлсөн луйвар байж. Ийн хэлэхийн учир нь Нийгмийн даатгалын газрын мэргэжилтний хэлснээр “УИХ-аас 2017 оны дөрөвдүгээр сард малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталсан. Дөрвөн жилийн өмнө баталсан энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Тус хуулийн дагуу 1995-2019 он хүртэлх хугацаанд малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан сайн дурын даатгуулагч нар НДШ-ийн төлөлт тасарсан тохиолдолд нэг удаа эргэн төлөх боломжтой гэж байгаа.

Гэтэл ирэх оны нэгдүгээрсарыйн 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгож байгаа хэрнээ 1995 онд НТШ нь тасарсан хүн өнөөдрийн ханшаар буюу сард 42000, жилдээ 504.00 төгрөг төлөхөөр болоод байгаа. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1995 онд 9600 төгрөг байсан бөгөөд жилээр НДШ нөхөн төлөхөд 11.520 төгрөг төлөхөөр байгаа юм.

Тэгвэл 1995 оны НДШ-ийн 11.520 төгрөгийг өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420.000 төгрөгөөр тооцсоны зөрүү / 504.000 -11.520/ = 492.480 төгрөг болж байна.

Гэтэл тэтгэвэрээ тогтоолгох иргэнд нөхөн төлсөн хугацааных цалинг 420 мянган төгрөгөөр тооцож бодох эсэх нь бас л асуудал юм.

Иргэн өнөөдөр 14 жилийн НДШ-ийг нөхөн төлүүлье гэж бодоход 1995-2019 оны нөхөн төлөлт хийхэд 7 сая 56 мянган төгрөг төлөх болж байгаа юм.

Өнөөдөр ард иргэдийн халаасанд нэг жилийн 504 мянган төгрөгийг гаргаад өгчих чадал, боломж нь хэр билээ. Зөвхөн эндээс л харахад эрэлт дээр дөрөөлсөн луйвар гэдэг нь харагдаж буй юм.

2013 онд НДШ-ийн шимтгэлийн нөхөн төлөлт хийгдэж байв. Тэр үед уян хатан ард иргэдийн амьдралын түвшинг бодолцсон шийдвэр гарч 4-6 жил орчмын нөхөн төлөлтийг хийхдээ 60 мянга орчим төгрөг тушааж тухайн ханшаар НДШ-ээ төлж байсан нь ард түмэнд өгөөжөө өгч амьдрал ахуйд нь том тус дэм болж байв.

Иргэдийн энэхүү эрэлтээс нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний мөнгө орж улсын төсөвт ч нэмэр болох нь мэдээж. Гэтэл яагаад иргэдийнхээ эрэлт дээр дөрөөлж ийм увайгүй луйвар хийнэ вэ.

http://erennews.mn/article/28315


URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 26 December 2019

Нийгмийн даатгалаас эргээд “хишиг” хүртэхдээ өнөөгийн ханшаар тооцох байх л даа

Сэтгэгдэл бичих