Hyundai хувийн нисдэг машины концепц танилцуулна

1548519991349492790_900_x_487

  • Hyundai­гийн нисдэг машин нь том хотуудад замын ачааллыг багасгах давуу талтай
  • ХБНГУ-ын Porsche компани нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing-той нисдэг автомашин хөгжүүлэх төсөлд түншлэхээр болсноо 10 дугаар сард зарласан

Hyundai Motors удахгүй нээгдэх CES 2020 шоу үзэсгэлэнд ирээдүйн хүн төвтэй хотын үндсэн тээврийн хэрэгсэл болох учиртай инновацлаг нисдэг машины концепц танилцуулахаар бэлтгэж байна. Hyundai-гийн PAV (Personal Air Vehicle) нисдэг машин нь том хотуудын замын ачааллыг багасгах давуу талтай. Түгжрэлийг бууруулснаар оршин суугчдын амарч, ажиллах цаг ихсэх юм. Мөн тус компанийн хөгжүүлж буй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэхэд зориулан шуурхай, хялбар өөрчилж болдог PBV (Purpose Built Vehicle) хэмээх автомат жолоодлогот машин хэрэглээнд нэвтрэх цагт тээврийн хэрэгслийн тухай өнөөгийн уламжлалт ойлголт үндсээрээ өөрчлөгдөнө. Ирээдүйн нисдэг автомашины концепцоор том хотуудад нисдэг машинд зориулсан тусгай зангилаа цэг-хаб байгуулах болно. PAV нисдэг машин хөөрч, буух тавцан болж өгөх энэхүү хаб мөн PBV автомат жолоодлогот машины зорчигч буулгаж, суулгах өртөөний үүрэг давхар гүйцэтгэх юм. Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч Urban Air Mobility нэртэй энэхүү концепцоо АНУ-ын Лас-Вегаст ирэх сард болох Consumer Electronics Show 2020 (CES 2020) арга хэмжээний үеэр нийтэд тодорхой сонирхуулна. Хэрэглэгчийн цахим бараа бүтээгдэхүүн голлодог CES шоу арга хэмжээнд автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцдог боллоо. Үйлдвэрлэгчид ирээдүйн хот төлөвлөлт, дахин төлөвлөлтийн хүрээнд автомат жолоодлоготой автомашинаас цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скутер хүртэлх төрөл бүрийн бүтээгдэхүүн сонирхуулж байна. ХБНГУ-ын Porsche компани нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing-той нисдэг автомашин хөгжүүлэх төсөлд түншлэхээр болсноо 10 дугаар сард зарласан.

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих