Дуайт Ховард: Би монгол гэр бүлээ санаж байна
“NBA”-гийн багуудын менежерүүдийн дунд явуулсан санал асуулгаар энэ оны шилдэг төвийн довтлогчоор тодорсон Дуайт Ховардад баярын мэндчилгээ тасрахгүй байгаа аж.
Монголчууд ч гэсэн баяр хүргэж байгаа билээ. Тухайлбал, НИТХ-ын гишүүн С.Одонтуяа “Твиттер”-ээр шилдэг төвийн тоглогчид баяр хүргэсэн ба үүний хариуд Д.Ховард “Монголчууд намайг дэмжиж байгаад талархаж байна.
Би Монголд дахин зочлохоо тэсч ядан хүлээж байгаа. Би монгол гэр бүлээ санаж байна” хэмээн бичжээ. Дашрамд дуулгахад Д.Ховард тус санал асуулгад 96.3 хувиар тэргүүлсэн билээ.
Б.Сандагдорж/WWW.NOW.MN/
URL:





