Ирак дахь АНУ-ын хэд хэдэн байгууламжид пуужингийн цохилт өгчээ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Ирак дахь АНУ-ын цэргийн хэд хэдэн байгууламжууд Ираны нутаг дэвсгэрээс харвасан баллистик пуужингийн цохилтод өртжээ. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжийг иш татан “ABC” телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Иракийн хойд нутаг дахь Эрбиль хот орчмын Америкийн байгууламж болон баруун нутгийн Айн аль-Асад агаарын бааз пуужингийн цохилтод өртсөн байна.
Ирак баруун нутгийн Айн аль-Асад агаарын цэргийн баазад 9 пуужингийн цохилт өгсөн тухай өмнө нь “Sky News Arabia” телевиз мэдээлсэн байна.
“Press TV” телевизийн мэдээлснээр, “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулейманийн амийг хөнөөсний хариуд Айн аль-Асад агаарын баазад пуужингийн цохилт өгсөн хэмээн Лалын хувьсгалыг хамгаалах корпус мэдэгдсэн аж.
Монцамэ агентлаг
URL:














