УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өттэй будаа тараасан уу

1580118463_a700146efdc33754f8502d64e045a01e2020 он гарахаас өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж буй нэрийдлээр элдэв бэлэг сэлт, гурил будаа, түмпэн шанага гээд олон зүйл тараасан. Жижиг 76 Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллаж байгаагаа харуулдаг, тэдний саналыг дахин авах гол арга нь юу ч хамаагүй хавтгайруулан тараах явдал болоод удаж буй. Томоохон хөгжлийн бодлого, иргэдийн амжиргааг дээшлүүлэх дорвитой ажил гэхээсээ өнөөдрөө аргацаасан, халамж хэлбэрийн энэ тараалтын ажил нь улс орны хөгжил, иргэдийн амьдралын хэв маягийг улам л дордуулаад байгаа нь нууц биш.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд БЗД-ийн 51-р хорооноос УИХ-д сонгогдсон бөгөөд энэ тойргийн иргэддээ будаа тараасан байна.
БЗД-ийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн иргэн тараасан будаанаас нь элдэв өт хорхой гарч байгаа талаар мэдээлэл ирүүлсэн бөгөөд будааны уутан дээрх утсаар залгаж хэлтэл: – Битгий худлаа хэлээд бай, яг одоо хаягаа хэл очоод авчихъя гэх мэтчилэн ундууцсан байна. Тухайн иргэн арга буюу хүмүүс мэдэхгүй тэр өт хорхойтой муудсан хүнсийг нь идэж эрүүл мэндээрээ хохирох бий хэмээн санаа зовж хэвлэл мэдээлэлд хандаад байна хэмээн ярьжээ.
Эх сурвалж: Хот.мн

URL:

Сэтгэгдэл бичих