“Star king”-ийн ялагч Монгол залуу

MN25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэтрүүлэгийн хамт олон саяхан нэгэн сонирхолтой айлд зочиллоо. Гэхдээ тэд яг өөрийн гэрт нь хонож чадаагүй ч сонирхолтой гэж ярилцагчийг нь тодорхойлоод байгаа юм. Энэ сарын 2-нд нээлтээ хийсэн  “National film” продакшны бүтээл “Миний ахын эхнэр” МУСК-ны гол дүрийн жүжигчин Б.Энхбаярыг олж очсон байв. Д.Энхбаяр  хөгжилтэй адал явдлаар дүүрэн уг кинонд гурван хүүтэй айлын дунд хүүгийн  дүрийг бүтээжээ. СУИС-ийг  ардын урлаг, хөөмийч  мэргэжлээр төгссөн тэрээр Солонгостоо төдийгүй Азид алдартай “Star king буюу Оддын хаан” нэвтрүүлэгт оролцон  морин хуур болон хөөмий нь гайхамшгийг үзүүлж байсан удаатай аж. Түүгээр ч зогсохгүй “Оддын хаан”-д тэргүүн байрыг эзлэн суудлын тэрэг авах мөнгөөр шагнуулж байсан гэнэ. Харин тэр цаг 2007 он ажээ.

А.Чимгээ.Factnews.mn




URL:

Сэтгэгдэл бичих