“Grammy”-гийн шилдгүүд
АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Staples” танхимд “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар ням гарагийн орой эхэллээ. Энэ удаагийн ёслолын арга хэмжээнд Камила Кабелло, Аэросмит, Ариана Гранде нар уран бүтээлээ толилуулсан юм.
Оны шилдэг дуу-Билли Эйлиш О’Коннелл нарын хамтран дуулсан- “Bad Guy”
Оны шилдэг цомог- Билли Эйлиш ”When We All Asleep, Where Do We Go”
Өдгөө 18 настай Билли Эйлиш Оны шилдэг цомог шагналын эзнээр тодорсноор уг шагналыг хамгийн залуудаа хүртсэн Тейлор Свифтийн амжилтыг шинэчилсэн байна. Мөн мөн тэрбээр “Grammy” наадмын дөрвөн гол шагналыг хүртсэн бөгөөд хамгийн сүүлд 1981 онд Кристофер Кросс ийм амжилт үзүүлж байжээ.

- Оны шилдэг клип- Америкийн рэпер Lil Nas X, кантри урсгалын дуучин Рэй Билли Сайрус нар ”Old Town Road” дуугаараа
- Оны шилдэг рэп дуу- Жермен Коул, Дакури Натче нарын “A Lot,”
- Оны шилдэг R&B дуу- Дуучин Мортон “Say So”
- Оны шилдэг R&B цомог-Андерсон Паак “Ventura”
- Оны шилдэг рок дуу- Гэри Кларк “This Land”
- Оны шилдэг рок цомог- “Cage The Elephant” рок хамтлаг ”Social Cues” цомгоороо
- Ярилцлагын төрлийн шилдэг цомог- АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий Мишель Обамагийн “Becoming” энэ төрөлд тэргүүллээ.
Өдгөө 56 настай, АНУ-ын тэргүүн хатагтай асны дурсамжийн ном 2018 оны арваннэгдүгээр сард худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.4 сая гаруй хувь борлогдсон. “Becoming” ном өмнөх тэргүүн хатагтай нарын хэвлүүлж байсан номтой харьцуулахад илүү их борлуулалтай байсан билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/entertainment-arts-51260559
URL:





