Жиргээ мэдээ: Б.Номтойбаяр гэгч хүү ямар ч тэсвэр тэвчээр сэтгэлийн хаттай юм бэ?
Корона вирус аминд чинь халтай шүү сэргийл гэсэн болохоос Б.Номтойбаярыг муу муухай үгээр хачирлаж мөлж гээгүй л байлтай.
Өнөөдрийн нийгмийг цогцлоогч эрхэмсэг ихэмсэг Монгол түмэн бид арай дэндүү… бүүр хамгийн доод цэгт тулталаа ингэж тархи, сэтгэлийн тураалд орох ч гэж дээ.
Бүгд улс төрчид бултаараа шүүмжилэгчид
Даяараа шүүгчид даанч гавихгүй бүлт үсэрэгчид
Хардалтаараа хатан дэлхийд толгой өргөсөн
Залхуурлаараа замба тивийг ёолтол түрээ барьсан
Захиргаа зарилаг гэж үгүй дураар дургисан үмхий санаатангууд…
Хэлэх хэлэхгүй үгээр бусдыг дайрч довтлох хардаж гүтгэх доош нь хийхдээ ямарч мундаг юм..
Эвдэрчихэж бүүр хэмхэрхичсэн аж. /хүмүүний сэтгэл зүй /
Морь уралдах үед гарааны газар хүртэл явах хооронд хөөрүү морь мөн ч зовоодогсон…
Б.Номтойбаяр гэгч хүү ямар ч тэсвэр тэвчээр сэтгэлийн хаттай юм бэ.
Би вээр саяхан энэ хүнийг өмөөрөм аядаж жинхэнэ утгаараа бол зүгээр л өөрийн сэтгэгдэлээ илэрхийлэх аядсан чинь
Намайг есөн шидээр л хэллээ.
Ингэж хэлүүлнэ гэж бодооч үгүй явсан надад сэтгэлийн цочирол аймаар түгшүүр өөрийн эрхгүй төрж байна лээ.
Миний мэдхийн л сүүлийн 10 аад жил тийм их, хэлэх нь бүү хэл сонсох бүрд амьдаараа үхэх үгсийг Номтой хүү яаж дааж өдий хүрэвээ.. ганц энэ хүн ч биш бас бус хүмүүс…
30 жил бид хэн нэгнийг хорон муу үгээр алж яргалж цаазалж сурчээ. Амныхаа маскийгч хийж чадахгүй шахуу байгагаагаа эргээд нэг хараа ч.
Цагаан хэрээнүүдээ…
Номтойбаяр нь ялтан байна уу алуурчин байна уу гавъяа байгуулсан уу үнэн ч шударга ариун цагаан биш эсэхийг эцсийн эцэст шүүх л ялгаж салгана ш дээ.
Яасан ч олон шүүгчтэй бүр цааз гүйцэтгэгч тахартай болчихсон юм.
Хамгийн аймшигтай агаад ой гутам нь ихэнх нь эмэгтэйчүүд байгаад л …
Татсан тамхиныхаа ишийг хогийн савандаа хийгээд сурчих л даа… нэг ядарсан ээж нэг ядарсан аавууд цэвэрлэад л явж байгаа газрыг нь бүү бохирдуулаа ч бусдыг хүндлээд сурчих аажимдаа хайрлан дээдэлж эрхэмлэн биширдэг болно….алив аа зүйл Нэгээс үгвээс цэгээс эхэлдэг юм ш дээ…/заачихъя/
Цаана чинь дэлхий нийтээрээ эрүүл мэнд амь насны төлөө нэг нь нийтээ гээд нийт нь дэлхийнхээ ард түмний төлөө санааширч байхад бид тулга тойрсон хов жив, хий хоосон хардалтаар хэн нэгнээ яргалан цаазлаад сая бахдалтайгаар санаа амрах ч гэж дээ.Монголоо алдажээ
Санаанд нь таараагүй бүхнийг арай л … болгох юм даа
Бид сайн сайхан сэтгэл, саруул ухаант өвөг дээдсийн үр сад л баймаарсан…
Сошиал оо нэг сайн унш даа. Дандаа л хараал, муу муухай үг хэллэг гүтгэлэг
Өөрөөс нь бусад бүхэн өргөс, бөгс долоогч, луйварчин, орчлонгийн хамаг муу бүхэн болчихсон аж.
Ганцхан сайн хүн та, тэр муу муухайг олж харсан юм бол сайн сайхнаар нэг бүрчлэн солиод өгөөчээ.
Үлгэр жишээ болооч.
Эцэст нь хэлхэд Б.Номтой баяр сайн залуу юм даа.
Ингэж мэрүүлж мөлжүүлж байж эр зориг хаан ухаан гарган тэвчиж
Бүх шийдвэр хурал хуйг ил цагаан, түмний өмнө нээлттэй хэлцэе гээд зогсож байдаг…
Сайн үйлс дэлгэрэг ээ
Даваахүүгийн Бүтээлч Ноён
2020.01.29
URL:





