Цэвэрлэгээнд гараагүй байгуулагыг торгоно

Цагаан сарын өмнөхөн нийслэлчүүд хогноосоо салах нь. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас зохион байгуулах нийтийг хамарсан их цэвэрлэгээ энэ сарын 15-19-ны өдрүүдэд өрнөх юм.

Энэхүү цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, хороо, СӨХ, иргэд болон оюутан сурагчид оролцох юм байна.

Их цэвэрлэгээний үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэхээс гадна сурч, ажиллаж амьдарч буй орчиндоо чийгтэй цэвэрлэгээ хийн, гэр хорооллын дунд гуу жалганд үүсч хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэнэ.

Харин уг их цэвэрлэгээнд хангалтгүй болон огт оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх болон хуульд заасны дагуу 100-150 мянган төгрөгөөр торгох юм байна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих