З.Алтай: Манай цөөнхийн бүлэгт АН-аас гишүүд элсэж байгаа

УИХ-ын гишүүн З.Алтайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь зүйтэй гэдэгтэй хоёр нам санал нэг байгаа ч нэмэгдүүлэх арга замын талаар санал зөрөлдөж байна. Гуравдагч хүчний хувьд асуудлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь зүйтэй гэдэгтэй хоёр нам санал нэг байгаа ч нэмэгдүүлэх арга замын талаар санал зөрөлдөж байна. -2012 оны төсвийг батлахдаа тодорхой үе шаттайгаар инфляци, энэ тэр эрсдлийг нь тооцролж байж, цалинг нэмэгдүүлэх хугацааг шийдвэрлэсэн. Михайлд нэг бодол бий гэдэг шиг асуудлыг тал бүрээс нь бодолцож, төсөв баталсан санагдана.

Гэтэл төрийн үйлчилгээний байгууллагын хэсэг ажилтан, албан хаагчид өнөө, маргаашгүй цалингаа нэм гэж шаардаж, шатаана энэ тэр гэж сүрдүүлэхээр нь Засгийн гаэар нь тэгье, тэгье гээд хүлээгээд авчихаж болох уу. Хэчнээн 76 мангуу энэ тэр гэж хэлүүлдэг ч бид Монгол Улсаа бодож, ирээдүйгээ харж, хэрхэн яаж, ямар үе шаттайгаар, хэдэн хувиар нэмэх үү гээд үр дагавар, гарах эрсдлийг нь тооцоолж байж төсвөө баталсан ухаантай юм шүү.

Гэтэл хэдэн хүн жагсахаар нь манай намын нэр хүнд уначих вий, шаардлагыг нь хүшэж авахгүй бол саналаа өөр намд өгчих вий гэсэндээ цагаан сараар ууц, ул боовоо ав гэж нам нь уриалж, Засгийн газар нь өгсөн нэр зүүсэн байдпаар сонгуулийн үнэр үнэртэж байна. Долдугаар сард парламент бүрдэж, шинэ Засгийн газар байгуулагдана.

Монголчуудын амьдрал ч үргэлжилнэ ээ дээ. 2012 онд арай гэж баталж, хуваарилсан мөнгөө наана нь тал засаад өгчихөөр дараагийн Засгийн газар, парламент юугаараа амьдрах болж байна. Сонгуулийн дараа Монгол Улс оршин тогтносоор байх юм байгаа биз дээ. Ард түмэн нь амьдралын эрхээр талх, мах иддэг гэхчлэн бүхий л шаардлага хэрэгцээ гарна. Гэтэл урьдчилаад өгчихсөн, дараа нь яахаа өөрсдөө мэд гэх байдлаар асуудалд хандмааргүй байна. Хоноцын сэтгэлээр улсынхаа сан хөмрөг, төсөв мөнгөний хуваарилалтад хандаж болохгүй.

-Та ҮЭ-ийн С.Ганбаатарыг ч эл үйлдэлд бууртгах байдал ажиглагдаж байсан ?

-ҮЭ гэдэг зөвхөн төрийн байгууллагуудын ажилчдын эрх ашгийг хамгаалах газар болж. Уг нь ҮЭ гэдэг хөдөлмөр хийж буй, тэр дундаа баялаг бүтээж, татвар бүрдүүлдэг хүмүүсийн эрх ашгийг илүүтэй эрхэмлэн, хайрлаж, тэдний өмнөөс дуу хоолойгоо гзргах учиртай. Гэтэл эдгээр хүний эрх ашиг тэдэнд сонин биш. Харин цалин авдаг төрийн албан хаагчдыг өмгөөлж, шарадлагыг авахгүй бол нураана, шатаана гэх байдлаар асуудалд хандах боллоо.

С.Ганбаатарт хандаж хэлмээр байна. Баялаг бүтээж, татвараар хуримтлал бий болгож буй хувийн хэвшлийнхнийг хамруулсан хоёр дахь ҮЭ-ийг бий болгоё. Тэгэхгүй бол энэ хүмүүс хаягдаад байна. Өнөөдөр төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр хэн хөлд нь хамгийн их чирэгддэг билээ. Хувийн хэвшилд ажилладаг, бага дунд орлоготой иргэд, бүр орлого ч үгүй иргэд ихээр нэрвэгддэг.

Улмаар тэд л инфляциар хиарна. Уг нь ард түмний ихэнх хэсэг нь мөн биз дээ. Гэтэл төрийн байгууллагад 150 гаруй мянган албан хаагч бий гэдэг ч нийгмийн даатгалын шимтгэлийн цэсэнд 220 мянга гаруй хүн бүртгэлтэй байх жишээтэй. Энэ үед ийм шийдвэр гаргана гэдэг байж болохгүй зүйл. Үүнээс улбаалаад муу үр дагавар их гарна шүү.

-Тэгээд цалин нэмэхгүй болохоор төрийн албан хаагчид дахин ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй. Тэгэхээр тэрхүү нийгмийн бухимдлыг хэрхэн дарах вэ?

-Тэгвэл хувийн хэвшлийнхэн бас жагсъя. Бидний цалинг төр, засаг яаж зохицуулах юм. Тэгэхгүй бол төрийн албан хаагчдын хөлд чирэгдэж мөхөх дээрээ тулна. Ингэвэл төр ямар ч орлогогүй болно. Цалин нэмэх талаар манай телевизийнхэн ч ярьж байна. Ялгаагүй бусад хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн ярьдаг байлгүй. Төрийн байгууллагад ажиллагсдын цалин 500-600 мянгад хүрлээ.

Тэгвэл цалингаа нэмэгдүүлэх талаар эзэндээ шаардлага тавина биз дээ. Гэтэл тухайн байгууллагын орж, гарч байгаа мөнгөний балланс нь тэнцэхгүй бол яах вэ. Бүх сонингоо хааж, телевизээ унтраая. Тэгээд бүгдээрээ сөнөж, мөхөе. Өөр арга байхгүй. Иймээс үүнийг баллансжуулахын тулд төрөөс хувийн хэвшлийнхнийг татвар эсвэл тодорхой хэмжээгээр дэмжих бодлого үгүйлэгдэж буй юм.

Тэгэхээр хувийн хэвшлийнхний урамшуулал, цалин мөнгөө нэмэх, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх гээд цогц арга хэмжээ авах ёстой. С.Ганбаатар хэдэн хүн жагсаагаад цалингаа нэмүүлж болно. Тэгвэл хувийн хэвшлийнхэн ч жагсч, үйлдвэрийн ажилчид ажлаа хаявал яах уу. Тэр үед дахиад л баталсан зүйлээ нааш, цааш нь хөдөлгөж, гал унтраах байдлаар аргацаасаар байх гэж үү. Энэ бол хамгийн муу арга.

Магадгүй намар болохоор нөгөө хэдэн төгрөг амьдралд хэрэг болохгүй нь нэм гээд жагсаж, хаалга үуд бөглөвөл дахиад л суулт хийх үү. Иймэрхүү үед төр нь төр шиг л байя л даа. Иргэддээ байгаа нөхцөл бололцоогоо хэлж, учир начираа ярьж, цалингийн энэ нэмэгдэл, бусаддаа нэрмээс болох нь гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Үнийн хөөрөгдөл, инфляцийг хөөргөж, цалин нэмэх хэрэг байна уу, үгүй юү гэж иргэдтэй бодитойгоор ярилцвал илүү үр дүн гарна. Иргэд гэдэг дандаа мөнгө харж, нүд нь улаанаараа эргэлдсэн хүмүүс биш шүү.

Гол нь учирлаж тайлбарлахгүйгээр асуудлыг авч хэлэлээд, муйхарлана гэдэг буруу.

-Хамтарсан Засгийн газар бутарснаас хойш ажил хийх сонирхолтой хүн энэ парламентад байхгүй байх шиг. Нийгмийн чанартай олон асуудал хүлээлт үүсгээд байхад өөрсдийн сонирхолдоо нийцүүлэхийн тулд улс төрийн тоглолт хийж, барьцаалсан байдалтай өдөр хоногийг аргацааж байна. Энэ бүхнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Нөгөө нам 3, 4 жил цөөнхийн үүргээ биелүүлсэнгүй. Манай цөөнхийн бүлэгт АН-аас гишүүд элсэж байгаа. Би дарга нь болох байлгүй дээ. Өнгөрсөн 3.4 жил цөөнхийн үүргээ биелүүлж ирсэн хүний хувьд. Одоо л нийгэм, банк санхүү, мөнгөний бодлого дээр зөв үү, буруу юу гэдэг байдлаар сөрөг хүчин маягтай дуу хоолойгоо гаргаж эхэллээ.

Уг нь анхнаасаа олонх, цөөнхөөрөө асуудлыг хэлэлцэж байсан бол өнөөдөр амьдрал өөр байх боломж байсан. Хэтэрхий л оройтож ухаарлаа. Одоо ямар ч хууль тоггоомж дээр сөрөг дуугарсан сонгуультай холбон тайлбарлана. Ер нь бол ажил урагшлахгүй болов уу гэж харж байна.

-Үлдсэн хугацаанд АН үгүйлэгдэж байсан цөөнхийн үүргээ гүйцэтгэж чадах уу?

-Би сайн мэдэхгүй. Хэвлэлээс л унших юм. Ямар энэ нам дотор орж үзсэн биш. Нам гэдэг их л сонин юм. Элдэв фракци, бүлэглэл болж хуваагдаад. Хэн нь дарга юм бүү мэд. Хэн нь намын бодлого, хэн нь фракцийн бодлого яриад байгаа нь ч тодорхойгүй. Хувь хүний амбицаар ч хандаад байгаа юм уу. Огт ойлгогдохоо болилоо.

Нам гэдэг нэгдсэн нэг байр суурьтай байх ёстой. Тэгж байж ард түмэн ойлгоно. Дарга нь нэг юм ярихаар, нөгөө фракци нь үгүйсгэж, манай дарга хэн ч биш гэх байдлаар хандах нь нам мөн үү, биш үү. Бүр толгой эргэж гүйцлээ. МАН ч ялгаагүй. Гарна, халагдана. солино л гэнэ. Бараг л буудна шүү гэж байх шиг гишүүд нь. Юу гэсэн үг вэ. Нам гэдэг үндсэн утгаа алдпаа.

Ерөнхийпөгч “Нам гэдэг асуудлаа эргэж нэг хараач ээ. Мамаа тараагаад шинээр байгуул. Үнэхээр танай намыг дэмжиж байгаа гишүүн байна уу, үгуй юү. Улс төрийн намуудын тухай хуулиа эргэж хараач” гэж олон сануулсан. Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхээр хуулийн төсөл нэр бүхий хэдэн гишүүн өргөн барьсан. Харамсалтай нь, хав дараад хэлэлцэхгүй байна. Намууд бутарч, утгаа алдаж эхэллээ, цаашдаа энэ хуучин хууль, бүтцээрээ төр засаг ажиллах бололцоо алга гэдгийг нийгмээрээ шаардаж байвч тоосонгүй.

Доторх хүмүүс нь үүнийг мэдэрч, хуулийн төсөл өргөн барьсан ч хэлэлцсэнгүй. Товчхондоо, намын амьдрал зогсч, төр ч зогсонг байдалд орлоо. Ийм үед Монголын сайн сайхан ирээдүйг би олж харахгүй байна.

-УИХ, орон нутгийн сонгууль хоёрыг салгах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал өнөөдрийн гол сэдэв боллоо. Таны хувьд?

-Хамт явуулья л даа. Зовлон яриад байвал ямар ч ажил бүтэхгүй. Цаг хугацаа, машин, мөнгө төгрөг, тэнд сууж ажиллах хүн гээд юу ч гэж болохгүй талаас нь тайлбар тавибал ажил хэзээ ч бүтэхгүй. Хууль нь гарчихсан, бодлого нь байгаад хийе гэсэн хүсэл зорилго байвал юуг ч хийж чадна. Таван сарын хугацаанд хийх боломж нь бүрэн бий.

Гол нь хийх сонирхол алга. Хэрэв УИХ-ын сонгуульд олонх болж чадахгүй бол орон нутагт янаглан хорлож, бохир аргаар гартаа оруулах гэсэн тооцоогоо хийж байгаа юм. Цаад санаа нь ердөө л энэ. Эхлээд их хурлынхаа авсан квотын тоог харж, хорон бодлогоор дараагийн нүүдлээ тооцоолно. Уг нь ялсан нам нь орон нутаг, УИХ-д цөм цохиод гараад ирэг. Ажил бүр л илүү урагштай явна биз дээ.

-Нөгөөтэйгүүр, өмнөх жилүүдээс хэд дахин олон хүн нэр дэвших тул санал тоолоход бэрхшээлтэй талаар СЕХ гомдоллож, зохион байгуулахаас татгалзаж, ажлаа өгөх дээрээ тулаад байгаа шүү дээ?

-Тэгвэл болино биз дээ. Гуйж суулгасан юм уу. Тэр ажлыг хийж чадах, оюуны чадамжтай өчнөөн хүн бий. Чаддаг нь хийг. Чадахгүй бол өргөдлөө өгөөд төрийн албанаас гарах хэрэгтэй. Тэгж худлаа ярьж, намаасаа даалгавар авч, тэрэндээ алцаганаад янз бүрийн зовлон тоочих шаардлагагүй. Болиод зайл л даа. Тэд дөрвөн жил юу хийсэн юм. Гадаад явж, хоол идэж л өнгөрөөсөн биз дээ.

Ганц хийдэг ажил нь УИХ, орон нутгийн сонгууль. Өөр юу хийдэг юм. Бусад үед нь дандаа гадаад явж. гар барьж гарын үсэг л зурсан байх.

-”Иргэний зормг-Ногоон нам”-аас ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж байсан. Энэ үнэн үү?

-Дэвшинэ. Гэхдээ би энэ намын гишүүн биш дэмжигч гэдэг утгаар нь. Өнөөдрийн энэ хоёр намын байж байгаа байдал, өнгөрсөн цаг хугацаа хамтран идэж, уусан төр засгийн ажлыг завааруулсан гээд үзэх юм бол их хүчтэй сөрөг хүчин, том тогтвортой санал тавьдаг өөрийн дуу хоолойгоо хүргздэг парламентын эрх барьж байгаа хоёр намын болохгүй, бүтэхгүйг ил гаргаж тавьж, илчилдэг ийм сөрөг хүчин зайлшгүй үгүйлэгдэж байна.

Энэ үүднээсээ “Иргэний зориг-Ногоон нам” руу би ямар ч байсан орно. Олон нам бус боломжийн хүмүүс орж байгаа юм билээ. Орно гэдгээ ч бас цөөнгүй хүн хэлж байсан. Тэгэхээр ирэх парламентад наймаас доошгүй хүнтэй сөрөг хүчин, сайн бүлэг гарах байх. Өнгөрсөн 20 жил Монголын ард түмэн хоёр намын ширэн нүүрлэсэн гишүүдийг бишгүй л харж, амьдрал минь сайжраасай гэж залбирч мөргөлөө.

Гэтэл өнөөдөр өөдөлсөн юм алга. Нэг хэсэг нь баяжиж, нөгөө хэсэг нь үгээгүй хоосон болсноос өөр зүйл алга. Ингэж нийгмийг бузарлаж болох уу. Шинэ байгуулагдсан Засгийн газрыг хар. Хэн мөнгөтэй, хэдэн тэрбумаар нь хандивладаг баячууд Засгийн эрхийг худалдаж авахад энүүхэнд байна. Засгийн эрхийг худалдаж авч болж байгаа юм чинь Монголын төр, цаашлаад ард түмнийг худалдаж авахад бэлэн байна гэсэн үг. Ийм байж болохгүй ээ.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих