Жинхэнэ Монгол нохдыг шалгаруулна

Өнө эртний түүхтэй жинхэнэ Монгол хоточ нохойгоо Монголынхоо нэгэн бахархал болгон дэлхий нийтэд таниулах, ховордож байгаа үүлдэр угсааг нь олшруулах, хамгаалах зорилготой “Монгол нохой 2012” арга хэмжээ энэ сарын 11-нд буюу маргааш 12:00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дорноговь аймгуудаас 60-70 зөвхөн Монгол ноход цуглана.

Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа  энэхүү арга хэмжээний үеэр Жинхэнэ Монгол нохойг шалгаруулах юм байна.

Дашрамд дурьдахад 1960-1980 оны сүүл үе хүртэл гадаад дотоодын арьс ширний хэрэглээг хангах зорилгоор жилд 15000-25000 толгой нохой устгадаг байсан, мөн хүнд малын халдварт өвчин тараах завсрын эзэн гэгдэх нэрээр аймаглан устгаснаас гадна Хятад улс руу их хэмжээгээр гаргасан зэрэг нь Монгол нохой устах гол хүчин зүйл болжээ. Эдгээрээс шалтгаалан цэвэр Монгол нохой нэн ховордсон амьтны тоонд ороод байна.

dog-004
dog-005
dog007
dog008
dog010
dog-010
dog-011
dog-014
dog-015
dog-016
dog-017
dog-019
dog-020
nohoi (1)
nohoi (6)
nohoi (7)
nohoi (8)
nohoi (10)

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих