ХАР ШУБА*-Т ЭМ НАЙРУУЛАГЧ
-Байна уу?
-Байна, Баагий ахаа. Энэ монгол оронд чинь эзэн гэж байна уу? Бидний баялагыг харийнхан зүгээр л авчихсан байна шүү дээ. Та энэ нэвтрүүлгийг үзээрэй…
Видеог энд дараад үзээрэй!
Үзлээ. Гэхдээ гүйцэд ч үзсэнгүй. Алтаар гулгихаасаа айгаад үзсэнгүй.
Аймаар юм байна, еэ базар вааний хумпад. Цаана чинь энэ дэлхий дээр байдаггүй цул алт, бүр Дубайн хоёр ихэр цамхагаас ч өндөр цул алт монголд байна гэнээ. Бүр дөрвийн дөрвөн шижирийн орд байна гэнэм. Цаана нь түүнийгээ гүйцэхгүй л болохоос биш өөр өчнөөн жижигхэн шижирийн ордууд байна гэнэ. Шижир олох болгондоо нэр өгдөг тэр ёсоор тэр гадны хулгайчууд ч манай баялаг болох тэр их шижирийн ордуудад бүгдэд нь нэр өгчихсөн байна гэнэ. Номхон бор, Хар сүүл, Ухаа толгод \Ухаа худаг биш шүү гэж нэвтрүүлэгч сануулж байна билээ\ гэгээд өчнөөн шижирийн орд нээчихсэн, цаашаагаа явнаа, болоогүй гээд сайхан авч өгч байна. Тэр “Эндри гоулд” гэгээд Айванхомайнзын охины, охины, охины, охины, охины, охины, охины, охины… хэдэн ч охин компаний юм отгон охин нь гэмээр жижиг компани тэр олон шижирийн цул ордыг эзэмшдэг гэнээ. Юун тэр Таван толгой, юун тэр Оюу толгойн нүүрс орхи цаашаа гэнэ. “Эндри гоулд” гэдэг нэрээ нэвтрүүлэгч, эрхэмсэг сэтгүүлч хөтлөгч залуу “элэггүй бүхэл алт” гэж орчуулж байна. Уг нь хольцоогүй цул алтыг монголоор бол ганцхан үгээр “ШИЖИР” гэдэг юм шүү дээ. Уг нь Айванхомайнзын хувь эзэмшсэнээс Рио Тинтогын хувьцааг эзэмшсэн бол хамаагүй илүү байсан… гэдэг мессеж тэд илгээж байна. Массыг айхтар турхирч байна.
Энэ мессеж хэний нисгэж тургиж байгаа бор шувуу болохыг төвөггүй мэдрүүлэв. ТВ-ийнх нь тамга ч хэн олон нийтийг турхираад байгааг хэлээд өгөх аж. Энэ ТВ-ийн чинь эзэн богд нь нөгөө Хар шубатай ханаж цадахаа мэддэггүй эрх мэдлийн шуналтай, авилгалын загалмайлсан эцгээр олондоо хүндлэгдсэн нэгэн эрхэм байдаг санагдах юм.
Одоо бол жирийн л нэгэн монгол улсын иргэн. Гэхдээ тэр цуцалтгүй, ухралтгүй улс төрд шунамхайран зүтгэгч. Гудамжны тэмцэгч.
Ард түмнийхээ өмнөөс амлалт нэхээд тууж яваа. Чухамдаа бол тэр эрхэм өөрөө ард түмэндээ хариулт өгөх ёстой нэгэн. Тэр нэгэн цагт хаан байсаан. Монголын улс төрд арван хэдэн жил байж л болох бүхий л албан тушаалуудыг хашсан зангаргатай нэгэн. Тэр маш сайн эм найруулагч. Эм хэдийвээр элдэв өвчин эмгэгийг илааршуулан эдгээдэг боловч харин эмийг буруу найруулвал хэнийг ч л алж болох хор болдог.
Ерөөд оны сүүлчээр УИХ, засгийн газрыг гацаанд оруулж бойкотолдог эвгүй эмийг тэр л анхлан найруулсан. Түүнийг үүгээр нь л хир сайн эм найруулагч вэ гэдгийг ойлгож болно. Монголын хөгжилөөс мөн ч их хойш нь чангаасандаа. Ард түмэн элгээрээ хэвтчихлээ гээд хашгичдаг нэг гудамжны тэмцэгч, цогтой хувьсгаалч Анжела Девис шиг бүсгүй манайд байдаг. Одоо түүнтэй нийлээд ард түмнийхээ өмнөөс амлалт нэхээд яваад байх юм. Чухамдаа бол өөрөө хариулт өгөх ёстой эрхэм. “Ард түмнээ ядуурлаас гаргана” гэж тэр эрхэмийн амласан тэр үед Цэнддоо гуайн хэлсэнээр “Түүнийг тойрсон түмэн хүн буюу арван мянган хүн л харсаар байтал нүдэн дээр баяжаад явчихсан…”- аас биш тэр л үед ард түмэн буюу масс ер нь л элгээрээ мөлхсөн дөө.
Алдарт долоон сарын нэгний хар өдөр ч миний бодлоор бол түүний найруулсан сайн эмний найруулга л байсан санагддаг. Хар шубат гуай, та одоо болсон доо, хэрэггүй. Ард түмэн чинь хэрүүл уруулгүй, элдэв эвдрэл тэмцэлгүй амгалан тайван амьдармаар байна. Цагийн юм цагтаа. Та хаан ч байж үзсэн, харц ард ч болж үзлээ. Зүгээр л нас намбандаа бай Наамбаа ван гуай, тэгэх үү л дээ.
Би ямар нэвтрүүлэг үзчих вэ гээд эхлэлийг нь олж үзлээ. Хэ хэ “МОНГОЛ КОМЕНТЧИД” гэнэ. Коментчидыг харин ч нэг мэдэх юм байна. Өөрийн гэсэн үзэл бодолгүй өрөөлийн юман дээр нус цэрээ наагчид дийлэнх нь. Нөгөө нэг хэсэг нь захиалгат коментчид буюу кириллээр бичдэг төрийн албан хаагчид голдуу гарууд намын даалгавраар коментлогчид. Үлдсэн хэсэг нь хаана ч, юун дээр ч хамаагүй давхиж ороод 1-t shuu гээд т-1-ддэг эргүү гарууд. Иймэрхүү дэбийлүүдэд зориулсан хатгаас, турхиралт нэвтрүүлэг аж.
Би боловсрол асар багатай хөлдүү нэгэн л дээ. Ердөө хүчээр найм төгсмөр \бүр муу дүнтэй шүү\ аядаад амбаарын ТМС-д амбаардуулсан төдий боловсролтой. Тэгсэн хирнээ алт шижир хэлбэрээр тун ч нэг ховор олддогыг мэддэг л юм. Хамгийн том шижирүүд мянга найман зуугаад оны үед Австаралид олдсон, харамсалтай нь тэднийг тэр хэвээр хадгалж чадаагүй хайлуулчихсан гэдгийг мэднэ. Одоо байгаа хамгийн том цул дөчийн бидоний хирийн цул байдаг, хүний толгойн чинээ шижир олсон тохиолдол гэхэд л ердөө зуу ч хүрээгүй байгаа гэдэг мэдээлэл миний тархинд байх аж. Авсан эх сурвалжаа санахгүй ч ямар боловч их уншдагынх гэдгээ бол мэднэ. Гэхдээ хэзээ ч би түүх ч гэдэг юм уу, эсвэл ямар нэгэн судалгааны ажил ч юм уу, нэг тиймэрхүү мэдээлэл авах юм уншдаггүй, зүгээр л уран зохиолын номнууд уншдаг. Бас цаг үеийн мэдээнүүд харнаа. Иймэрхүү юман дотроос л авсан алтны талаарх мэдээлэл маань энэ аж. Ингээд “Хамгийн том цул алт” гэсэн түлхүүр үгээр Гүүгэл агаагаас хайлт хийснээр Википедиа-гаас дараахь мэдээллийг оллоо.
… Алт
Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм Байгальд маш ховор тохиолдолд 6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдошг. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр1,1•10³ppm нягтралтайгаар оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алт озонтой давсны хүчилд урвалд орон Au2 нэгдлийг үүсгэх ба цианы уусмалд задарч Au4 нэгдлийг үүсгэдэг учир алтыг ялган авахад цианы хүчлийг хэрэглэх тохиолдол байдаг.
Байгалийн алт
2009 он хүртэл хүн төрөлхтөн нь алтны үндсэн ба шороон ордоос 161,000 т алт олборлоод байна. Голдуу өрөл, ялтас, утас, мөн талст хэлбэртэй олддог.
Алт нь хүн төрөлхтний түүхийн туршид, үнэт металл гэж тооцогдон арилжааны хэрэгсэл, хадгаламж, гоёл чимэглэлд өргөн хэрэглэгдсээр ирсэн ба орчин үед шүдний эмнэлэг, электроникийн салбарт их хэмжээгээр ашиглагдаж байна. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир эмнэлэгт өргөн хэрэглэсээр ирсэн. Алт нь янз бүрийн металлтай холилдох чадвах маш өндөр бөгөөд энэ чанарыг нь ашиглан төрөл бүрийн үнэт хайлшийн үндсэн эд болгон хэрэглэдэг юм.
Одоо үед алтны 2 төрлийн ордыг түшиглэн олборлолт хийдэг:
- Үндсэн орд
- Шороон орд
Алтны орд газрууд тив бүрт харилцан адилгүй тархжээ. Алт ихтэй улсад Өмнөд Африк, Австрали, Орос, АНУ, Узбекстан, Канад, Перу, Индонез, Хятад зэрэг орно.
Алтны нөөц ихтэй, дэлхийн томоохон орд газрууд, түүнд түшиглэсэн уурхайнууд:
- Йоханнесбургийн уурхай (ӨАБНУ)
- Алган, Уралын орд, уурхай (ОХУ)
- Калигоорлын орд, уурхай (Австрали)
- Гуажу (Хятад)
- Грасбергийн, Эрцбергийн орд уурхай (Индонез)
Холтерман ба түүний олдвор (ялгаж авсан алт нь 57 кг).
Байгаль дээр тохиолдох цул алтны жин хэдэн мг -аас хэдэн арван кг хүртэл байх аж. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том цул алт нь 1872 онд Австралиас олдсон Холтерманы хавтан гэгдэх олдвор бөгөөд барьцалдсан чулууныхаа хамт 1.5 м урт, 286 кг орчим юм.
Мөн Хүслийг үл мэдэгч нэртэй 66.6 кг, Хүслийн цул нэртэй 68.2 кг, Гайхамшигт Барклэй хэмээх 52.2 кг, Канадын тал нэртэй 41 кг алт олджээ.
1842 онд Уралаас олдсон Том гурвалжин нэртэй 36.22 кг алтны олдвор Оросын алмазны фондод хадгалагддаг байна. Монголын хамгийн том алтанд 1995 онд Заамарын Хайлаастын ордоос олдсон 808 гр, мөн Шарын голын шороон ордоос олдсон 351.3 гр жинтэй алт тус тус ордог…
Ийм л мэдээлэл оллоо. Юун тэр зургаан метр хагас машин, юун тэр Эйфэлийн цамхаг, юун тэр Дубайн хоёр ихэр цамхаг, бүр болоогүй түүнээс цааш хэмжээгүй ихээр үргэлжлэх “элэггүй бүхэл алт” шүү дээ. Бурхан минь ерөөлөөр болог, бүгдээрээ ам дүүрэн алтан шүдээ ярзайлгах цаг айсуй. Гэхдээ Хар шубат эрхмийн гудамжны тэмцэл амжилтанд хүрч тэр нөгөөх Айванхомайнзын охины, охины, охины, охины, охины, охины, охины, охины… хэдэн ч охин компаний юм отгон охин нь гэмээр жижиг компанийг хөөж гаргаад дээрхи ордуудруу Нинжануудаа дагуулаад орчихвол тэр шүү дээ. Харамсалтай нь алтны салбарт хараар ч болов ажиллаж, алтны мөн чанарыг мэддэг болчихсон Нинжанууд ч наад үлгэрт чинь итгэхгүй л дээ.
Аа тийм мартчихаж, харин тэр гадгаадын “Шижир” компаний захирлын “Мөнгө” ТВ-д өгсөн ярилцлагыг би ямар тэр амайрах хэлийг нь мэдэх юм биш юугаа ойлгодог юм бэ ч зүгээр л тэр компанийн нэгж хувьцааны үнийг хөөргөдөх гэсэн брокерийн пүүсийн диллерүүдийн сэтгэсэн заль төдий юмдаг уу д аа л гэж ойлгосондог.
Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Унаками 2012-02-10
Шуба*- Энэ үгүйг Орос- Монгол толь бичгээс харчихна биз.
URL:









