Францын ЭСЯ иргэнийхээ зургийг нууцлахыг хүсэж байна
Moнгoлчyyд шинэ төрлийн коронавирус Mонгол улсад илэрсэн таагүй мэдээтэй өглөөг угтлаа. Монгол улсад халдвар тээж ирсэн Франц улсын иргэн Бадрах Энержи ХХК-ний төсөл хариуцсан инженер 57 настай эрэгтэй. Одоогоор Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах тус компаний байранд тусгаарлаад байна
Mанай улсад суугаа Францын ЭСЯ коронавирусийн халдвар тээгч иргэнийхээ нэр, зургийг нууцлахыг УОК-аас албан ёсоор хүссэн байна. Дэлхийн зарим улсуудад энэ өвчний халдвар тээгчдийг үзэн ядаж аюулгүй байдалд нь халдаж байгаа учраас ийнхүү хүсэлт гаргажээ.
URL:





